УЛС ТӨР

Х.Нямбаатар: Оюутолгойн гэрээ энэ хэвээр явбал өгөөж нь 2039 он хүртэл гарахгүй

УИХ-ын Пүрэв гаригийн чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгойн төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсож байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

Оюутолгойгоос Монгол Улсын төсөвт орж ирсэн татварын нийт дүн нь нэг их наяд 26 тэрбум төгрөг. Татварын актууд бүрэн төлөгдсөн. Дубайн гэрээг өөрчлөх хэлэлцээ эхэлснээс хойш түүнийг цуцлах нөхцөл байдал нилээн үр дүнтэй явж байна. Засгийн газраас далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг ямар нэгэн нөхцөлгүйгээр цуцлах байр суурьтай байгаа. Хөрөнгө оруулагч талаас манайд далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг цуцлахад бэлэн байгаагаа хэлдэг. Гэвч ажлын хэсэгт орсон зарим гишүүд гэрээг цуцлахгүй Арбитрын шүүхээр явах саналтай байна. Иймээс нэгдүгээрт бид дотроо нэг саналтай болох хэрэгтэй байгаа юм.

-"Оюутолгой"-н үр өгөөжийг яаж тооцохыг ажлын хэсэг тооцож, УИХ-д оруулж ирэхийг шаардсан. Одоогийн байдлаар бид 39 хувийг эзэмшиж байна. Энэ хэвээр явбал өгөөж нь 2039 он хүртэл гарахгүй.

Хөрөнгө оруулагч тал Лондонгийн Арбитрын шүүхийн маргаанаа түр хойшлуулах саналаа өчигдөр Монголын талд тавьсан. Монголын тал үүнийг хойшлуулахгүй гэдэг саналаа хуулийн фирмд явуулсан. Ажлын хэсэг Дубайн гэрээг цуцалж, хэлэлцээр хийж байхаар сөрөг нэхэмжлэл гаргахаар ярьж байна. Хэлэлцээ хийх үү, сөрөг нэхэмжлэл гаргах уу гэдэг чиглэлийг УИХ тодорхой өгөх ёстой. Лондонгийн Арбитрын маргаанд ялах бүх нөхцөл боломжоо хангаж ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: 

-Миний хувийн туршлагаар энэ төсөл явахааргүй байна. Засгийн газар, УИХ эсрэг тэсрэг байр суурьтай байна. С.Ганбаатар гишүүн онлайнаар хуралдаандаа оролцож байгаа бол асуултад хариулмаар байна. С.Ганбаатар гишүүн болохоор "Сү.Батболд гишүүн "Оюутолгой"-гоос хулгай хийсэн шүү" гээд байгаа. Гэтэл нөгөө талд Сү.Батболд гишүүн ямар нэг тайлбар өгөхгүй байгаа. Х.Нямбаатар хуулийн хүн болохоор хуулиараа яриад байна. Хэрвээ энэ асуудал энэ хэвээр үргэлжилвэл дараагийн Ч.Сайханбилэг болно шүү. Танай улстөр ийм шүү дээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2021-04-01 16:44

Бангладеш гэдэг ул�####�а очих хуцааарай

зочин
зочин
2021-04-01 17:35

Улс төрөөс болж байна уу. Ядаж Б.Батэрдэнэ гишүүн шиг гарг�##�гаа гаргахгүй байх юм. Нямбаатар аа. Сайханбилэгийн араас оров оо. Боломж байна.

Зочин
Зочин
2021-04-02 07:28

Индонези, Чили мэт улсууд шиг байл даа. Үүргээ умартан, эрхээ эдэлдэг улс төрч гэдэг мэргэжил өөрсөддөө олгож ард иргэдийн нэрийг барьдаг төрийн �##�ба хаагчдын б�##�аг их хохирол учруулж бна

Холбоотой мэдээ

Back to top button