Нийгмийн

Нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан 89 самбарыг буулгалаа

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аян үргэлжилж байна. Энэхүү аяны гол зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн ая тухтай аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Тиймээс өнөөдөр /2021.04.01/ 5, 6, 27, 37 дугаар хороодын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, стандарт бус, ногоон байгууламж руу түрж орсон болон эвдэрч, хуучирсан мэдээллийн болон зарын самбаруудыг буулгалаа.

Дүүргийн хэмжээнд энэхүү ажлыг хоёр өдрийн хугацаанд гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар хулдаасан хаяг 55, тулгуурт самбар 28, гэрлийн шон дээр зоосон 6 нийт 89 самбарыг буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөллөө.

Судалгаагаар дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайн үзэгдэх орчин явган хүний зам дагуу зөвшөөрөлгүй байрлуулсан, ногоон байгууламж нийтийн эзэмшлийн талбай руу түрж орсон 158 ширхэг мэдээллийн болон зарын самбар байна. “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд зөвшөөрөлгүй байрлуулсан бүх самбарыг буулгаж, гудамж талбайн үзэгдэх орчинг чөлөөлөх юм.

Тиймээс эзэмшигчдэд гуравдугаар сарын 11-ны өдөр мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Иргэд мэдэгдэх хуудастай танилцан хувийн эзэмшлийн хаяг, самбаруудыг өөрсдөө буулган хэрэгтэй материалыг ашиглах бүрэн боломжтой.

“Иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх” аяны хүрээнд өнгө үзэмж, хуучирсан болон зөвшөөрөлгүй байрлуулсан хаяг, самбарыг чөлөөлж, стандартжуулах ажлыг дэмжин хамтран ажиллаж буй нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагууддаа баярлалаа.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-04-02 23:16

ХАШААНУУДАА БУУЛГААЧ

Зочин
Зочин
2021-04-03 00:42

ЭНЭ ТҮЦ НЭРТЭИ АМБААРУУДЫГ АВТОБУСНЫ БУУДЛААС ХОЛДУУЛЖ , ТООГ НЬ ЦӨӨЛМӨӨР ЮМ ... АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ЗОРЧИГЧИД ЗОГСОХ ЗАИГҮИ ШАХААД , ШАМБААРАЛДУУЛААД ТАВЬЧИХ НЬ ҮНЭН ГАИТАИ ЮМ ....

Холбоотой мэдээ

Back to top button