НИЙГЭМ

Үерийн улмаас зургаан айлын гэр, 230 толгой мал усанд автсаныг нүүлгэжээ

Гол, мөрний усны үерДархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Бүрэн толгой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс хойд зүгт 40 км-т/ 6 гэр “Хараа” голын халианд автсан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 45 км зам туулан 21:26 цагт очиход “Хараа” голын цөм хахсаны улмаас ус хальж, малчин П, Ш, Г, Д, Э, Б нарын 6 гэр, 35 хүн, 230 толгой мал /бог мал 200, бод мал 30/ усанд автсан байсныг аюулгүй хуурай газарт нүүлгэн шилжүүлсэн.

Бусад цаг агаарын аюулт үзэгдэлДорнод аймгийн Халхгол сумын Батсүмбэр1 дүгээр багийн “Ерэн баатрын хөшөөний доод тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 370 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ Иргэн А, О нарын 3 гэр усанд автсан тухай дуудлагыг 04.02-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид 15 км замыг туулан 11:35 цагт очиход иргэн А-ийн 4 ханатай 2 гэр, О-ын 5 ханатай 1 гэр усанд автсан байсныг аюулгүй хуурай газарт нүүлгэн шилжүүлсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button