Нийгмийн

Дорнод аймаг ногоон бүс боллоо

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин Дорнод аймагт очин, хурдан морь сонирхсон, Өмнөговь аймгийн харьяат иргэнээс халдвар илэрч, PCR шинжилгээний хариу эерэг гарсан талаар Дорнод аймгийн Онцгой комиссоос мэдээлсэн.

ХӨСҮТ рүү илгээсэн тухайн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй болохыг нь тогтоогджээ. Иймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Дорнод аймгийг Ногоон түвшинд шилжүүлж, сум хоорондын зорчих хөдөлгөөн болон зарим ААН-ийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүллээ.

Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг маргаашаас эхлүүлэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button