Нийгмийн

Тусгаарлагдах иргэдээс төлбөр авна гэж ярьснаа залруулав

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг уржигдар мэдэгдэл хийхдээ ойрын хавьтлыг тусгаарлах байранд тусгаарлагдах төлбөрийг иргэн өөрөө төлнө гэж хэлж байсан. Тэгвэл ярьсан зүйлдээ залруулга хийлээ.

Тэрбээр “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 2.1-д "Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хоног тусгаарлан ажиглана" гэсэн заалт байгаа юм.

Гэхдээ энэ заалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4-ийн 4-т  "Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна" гэсэн хуулийн заалттай зөрчилдсөн.

Тиймээс коронавирус туссан иргэд үнэ төлбөргүй тусгаарлагдана гэж ойлгож болно" хэмээлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button