Нийгмийн

Гэрийн тусгаарлалтад байхдаа дэглэм зөрчсөн гурван иргэнд хариуцлага хүлээлгэжээ

Өвөрхангай аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын "улаан" түвшинд шилжүүлсэн хугацаанд Улсын онцгой комиссын даргын 2021 оны 31 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Гэр (амрах байр)-ийн тусгаарлалт, ажиглалтын үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг зөрчсөн гурван иргэний зөрчлийг шалгаж, хариуцлага хүлээлгэжээ. Мөн хоёр иргэний зөрчлийг шалгаж байна.

Иймд халдвар бүртгэгдсэн бүс нутгаас зорчиж ирсэн иргэн та гэрийн тусгаарлалтад 7 хоногийн хугацаанд байхдаа өөрийн болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх, хууль сахиулах байгууллагын алба хаагчын тавьсан хууль ёсны шаардлага, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг мөрдөж, холбогдох хууль, журмыг зөрчихгүй байхыг анхааруулж байна. Хариуцлагатай иргэн халдварын эрсдэлээс сэргийлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button