Нийгмийн
Б.Жавхлан: 300 мянган төгрөгийг 10 хоногийн дотор иргэдийн данс руу шилжүүлнэ

Засгийн газар хуралдаж, хөл хорио тогтоох талаар хэлэлцлээ. Улмаар мэдээлэл хийхдээ иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор болсон гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Гурван сая иргэн тус бүрт өнөөдрөөс эхлэн дансанд нь 300 мянган төгрөг олгож эхэлнэ. Өмнө нь ингэж явж байсан хөтөлбөр байгаагүй. Тиймээс иргэдээ дансжуулах ажилд хугацаа орно. Гэхдээ хүүхдийн мөнгөний, ахмадуудын тэтгэврийн, 1072 хувьцааны дансуудыг ашиглаж банкуудаар дамжуулж өнөөдрөөс мөнгийг шилжүүлж эхэлнэ. Нийтдээ 7-10 хоног үргэлжилнэ. Аль болох хурдан хугацаанд түгээхээр чармайж ажиллах болно” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
irgen bvrt say tugrug uguuchee
за давраад байгаарай. Өрх бүрт 1,0 сая гэж бсан. 6 ам бүлтэй манайх бол 1,8 сая авах нь. болж бна шүү. баярлалаа
1072-н данс устгачихсан.