Нийгмийн

Хөл хорионы үеэр үнэ нэмсэн аж ахуй нэгжүүдэд хуулийн хатуу хариуцлага тооцно

ШӨХТГ-аас хөл хорио тогтоож буйтай холбоотойгоор хүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөнд хяналт тавьж ажиллахаар болжээ.  Шалгалт өнөө өглөөнөөс эхэлжээ.

 Өнгөрсөн намар хэд хэдэн ААН-г 20000000 төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ удаад хуулийн авах арга хэмжээ адилхан гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлж байна.

Тэрбээр “Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе. Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:

1. Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах

2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах

3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх

4. Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх

5. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх

6. Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх” гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button