Нийгмийн

Х.Баттулга: Иргэн бүрд олгох 300 мянган төгрөг хангалттай дэмжлэг болж чадахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өчигдөр /2021.04.08/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Арга хэмжээ авах тухай” албан бичиг хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тархалтыг хумих зорилгоор тогтоосон удаан хугацааны хязгаарлалтын дэглэм, олон удаагийн хөл хорионоос үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах, ард иргэд, айл өрхийн амьжиргаанд бий болсон үр дагаврыг өрх бүрд 1 сая төгрөгтэй дүйцэхүйц нөхөн олговор олгох, ингэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар шийдвэрлэх саналыг 2020 оны арваннэгдүгээр сараас хойш Улсын Их Хурал, Засгийн газарт удаа дараа тавьж ирсэн. Хөдөлмөрлөж орлого олох боломжоо хязгаарлуулснаас санхүүгийн болон сэтгэл санааны хувьд туйлдаж байгаа ард иргэдийнхээ амьжиргааг залгуулах, хэвийн амьдралыг дэмжих энэхүү санаачилгыг Засгийн газар хүлээн авч, энэ удаа хөл хорио тогтоохдоо иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн нь сайшаалтай байна.

Гэвч хүн амаа бүрэн вакцинжуулж дуустал энэ оны наймдугаар сар хүрэх тооцоолол харагдаж байгаа тул энэ удаагийн иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийн нөхөн олговор нь цар тахлын хүндрэл, санхүүгийн бэрхшээлийг даван туулах, аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагаа сэргэхэд хангалттай дэмжлэг болж чадахгүй нь тодорхой юм.

Эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, нийтийн баялгийг цөлмөсөн тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан илрүүлж, оффшор бүсэд нууцалсан 4 их наяд орчим төгрөгийн хөрөнгийг Монгол Улсад оруулж ирэх нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Миний бие энэ талаар 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны индрээс тодорхой дурдаж хэлсэн бөгөөд энэхүү хөрөнгөөр наймдугаар сарыг дуустал өрх бүрд 1 сая төгрөгийн нөхөн олговрыг сар бүр олгох, үүгээрээ дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэн нийтийн баялгийг цөлмөж, иргэдийн боломжийг хулгайлсан гэмт хэргийг илрүүлэн шийдвэрлэж, улсын орлогод авсан хөрөнгийг иргэдийнхээ амьжиргааг дэмжих, ажлын байрыг хадгалахад захиран зарцуулж, цар тахлыг даван туулах чиглэлд хамтран ажиллана уу” гэжээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Худлаа хуцаад байхаа болио, соотон нохой чимээнээр сохор нохой дүйвээнээр гэж ардын үг байдаг, батлага бол сохор нохой ангил####д багтах бололтой, засгийн шийдвэр харин ч илүү хүртээмжтэй, хүнд айлд ашигтай бодлого шүү, монголчууд дийлэнх гэр бүл 3-5 ам бүлтэй гэхээр илүү зохицуул####ттай иргэнд ашигтай хувилбар биш үү, орон нутаг эмзэг бүлгийнхэн бол ам бүл олон байдаг учир цагаа олсон шийдвэр

  2. Хуц гэдэг үг чинь тэгээд зохистой үг,хэллэгт багтаж байгаа гэсэн үг үү?
    Ерөнхийлөгч сар бүр олгоно гэж байна.Оффешороос орж ирсэн 4их наяд төгрөгөөр сонгуулийн хахуулд хэрэглэх нүү?

  3. Ерөнхийлөгчийн өрхд сая гэсэн санаа маш зөв санаа бсан. Энэ санаанд үндэслэж зг иргэн бүрт 300 шийд гаргасан бх. Гэхдээ одоо энэ цар тах#### үед авдаг татвараа аваад иргэддээ тарааж хэцүү цаг үеэ давж бна гэдэг ерөнхийлөгч зг бүгдийнх нь амжилт шүү. Энэ чигтээ нэгдмэл нэг эх орны эзэд шиг хандаасай гэж хүсэе. Амжилт

  4. Ерөнхийлөгчийн хэлдэг Үнэн ш дээ, Ерөнхийлөгч Эрх баригчидын т####д биш Ард иргэдийнхээ т####д дуугарч МАН Авилгачид Оффшорчид Урвагч ЖДҮ-чид МАНАН Бүлэглэлийхэний Хулгайлж гадагш гаргасан 4 их Наяд төг-ыг оруулж Ард иргэд дээ Тараана гэсний төлөө одоо Ерөнхийлөгч рүү бүгд Дайрцгааж Гүтгэж харлуулцгааж байна

  5. ерөнхийлөгчийн анхны санаачилгад үндэслэж 300 мянгыг олгож байгаа. харин хөл хориог уртхан хугацаагаар тогтоогоод вакцинжуул####т дууст#### өрх бүрд хүнсний т####оны хэлбэрээр бэлэн мөнгө сар бүр 300 мянгыг нэмж олгох нь зөв байна. Ингэхдээ хүнсний бус бараа бус зөвхөн хүнс авахад зориулж авахаар нэр заас ан т####он байх нь зүйтэй. ерөнхийлөгчийн сан####ыг дэмжээсэй засгийн газар. энэ 300 бол амд чүгүй хамарт ч үгүй шүү. хөл хориог вакцин жуулж дууст#### тгтоолдоо засагт мөнгө байгаа. тэр оффшорын мөнгийг ашигла Оюунэрдэнэ ээ. битгий улс төржүүлж сонгууль битгий бодоод бай. хэрэв тэгж ажиллав#### чамайг ард түмэн дэмжинэ, эс бөгөөс намар суудлаа өгөх болнодоо хүү минь

  6. Энэ ер ямар янзын бодолтой хүн бэ. Ойлголцоод ажиллаж болдогүй юм байх даа. Албан туша####ын төлөө үхэх нь л дээ. Ард түмнээ бодсон ч юм байхгүй л дээ сонгууль л бодож байгаа. Сонгуулийн үр дүн энэ хүний санаснаар болох л юм байх да. 2 ам бүлтэй өрхөд 1,0 сая, 5 ам бүлтэй өрхөд 1,0 сая, 10 ам бүлтэй өрхөд 1,0 сая гээд байх юм. Ийм тэнэг юм байх уу 10 ам бүлтэй айлын хэрэглээ, 2 ам бүлтэй айлын хэрэглээ өөр өөр байна биз дээ. Иргэн бүрд гэсэн шийдвэр нь хамгийн оновчтой зөв шийдвэр байхгүй юу

  7. Өрх бүрт сая төгрөг гэхээр ойлгомжгүй юм. Ганц бие хүн байв#### яах вэ? Манайх гэхнд гурвуулаа боловч өөр2 хаяг дээр байдаг. Нэг өрх гэхээр манайх гадаадад байдаг 2 хүн ээж аав бид нэг өрх болчих гээд байна. Иргэн бүрт гэх нь зөв

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button