НИЙГЭМ

Дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллаж, 18-аас дээш градустай согтууруулах ундаа худалдахгүй

Засгийн газраас энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор болсон. Түүнчлэн иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор шийдэж, өчигдрөөс данс руу шилжүүлж эхлээд байна.

Харин бэлэн мөнгө тарааж, хөл хорьж буй энэ үед архи, согтууруулах ундааг хорихгүй бол дээрх мөнгийг архинд зарцуулах вий дээ гэсэн болгоомжлол үүсээд буй.

Тиймээс УОК 18 гардусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааг хориглох тогтоол гаргасан байна. Харин энэ тогтоолыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар албажуулж, захирамж гаргалаа.

Дөрөвдүгээр сарын 10-наас 25-ны хооронд нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий дэлгүүрүүд 18 градусаас дээш хатуулагтай согтууруулах ундаа худалдахгүй.

Хүнсний дэлгүүрүүд 07:00-21:00 цаг хүртэл ажиллахыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button