НИЙГЭМ

Алслагдсан дүүрэг, хороодын оршин суугчид иргэний үнэмлэхээ үзүүлж товчоодоор нэвтэрнэ

Засгийн газраас энэ сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоохоор болсон. Түүнчлэн иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор шийдэж, өчигдрөөс данс руу нь орж эхлээд байгаа юм. Д.Сумъяабазар хатуу хөл хорионы хугацаанд авагдах арга хэмжээний тухай танилцуулж байна.

  • Хөл хорионы үед үйл ажиллагааг нь зөвшөөрсөн газруудыг өглөөний 07:00-оройн 21:00 цагийн хооронд хянах
  • Зөвшөөрсөн байгууллагын ажилтан албан хаагчдын 10 хувийг ажлын тодорхойлолт, үнэмлэхээр хувийн тээврийн хэрэгслээр хуанли өдрөөр автомашины сүүлийн орон тэгш сондгой байгаагаар тодорхой хязгаартайгаар замын хөдөлгөөнд оролцох
  • Нийтийн тээврийн цагийн хувиарын тусгай горимд шилжүүлж, өглөө 06:30-10:00 өдөр 12:00-15:00, орой 17:30- 22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг зорчуулах
  • Нийтийн эзэмшлийн, ААН байгууллагын барилга байгууламжийн өрөө тасалгаа, хүүхдийн тоглоомын талбай нийтийн унааг халдваргүйжүүлэх,
  • Иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмийн сан, хүнс бараа худалдан авах боломжоор хангаж үйлчлэх,
  • Алслагдсан дүүргүүдэд амьдардаг иргэд зайлшгүй тохиолдолд иргэний үнэмлэхний хаягаар үйл ажиллагаа эрхэлдэг газрын хаягаар нэвтрүүлэх
  • Нийслэлээс орон нутаг руу явах хөдөлгөөнийг зайлшгүй “Эм, эмнэлгийн хэрэгсэл, түлш, шатахуун, өвс тэжээл зэрэг шаардлагаар нэвтрэх/
  • Хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээнээс бусад оршин суугаа газрын ойролцоо салхинд гарах, тоглох, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрнө.
  • Оршуулга, буяны үйл ажиллагаанд 30 хүртэл хувь хүн оролцох.
  • 18 гардусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааг хориглох
  • Суурин 40, явуулын 120 цэгээр шинжилгээ авах цэгүүдийг байршуулж, дархлаажуулах ажлыг түргэсгэх
  • Гэрээр тусгаарлагдаж буй иргэдийн хяналтыг сайжруулах

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button