Нийгмийн

Архангай аймагт коронавирус туссан эх амаржин, охин төрүүлжээ

Архангай аймгийн онцгой комиссоос коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ. 

Коронавирус тусан, Аймгийн Төрөх тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байсан эх өнгөрсөн шөнө яаралтай мэс заслаар амаржин, 3.1 кг жинтэй охинтой болжээ. Зургаан хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэйчүүдийн мэс заслын баг ажиллаж, жирэмсэн эх эсэн мэнд амаржлаа. Эх хүүхдийн бие хэвийн байна. 

Тус аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 407 сорьцонд PCR шинжилгээ хийхэд 14 хүн халдвар илэрчээ. Мөн долоон хүн эдгэрчээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button