Нийгмийн
Таван ханатай гэр шатаж, галд өртсөн эмэгтэйн нүүр, хүзүү түлэгджээ
Таван ханатай гэр шатаж, түймэрт өртсөн эмэгтэйн нүүр, хүзүү түлэгджээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 16:46 цагт хүлээн авчээ. Улмаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 16:56 цагт очиход иргэн М-ын 5 ханатай гэр шатаж байсан бөгөөд галыг 5 минут ажиллаж унтраасан байна. Тус гал түймэрт 41 настай эмэгтэйн нүүр, хүзүүний хэсгээрээ түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгчээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.