Нийгмийн

Хүн төрөлхтөн анх удаа сансарт ниссэн өдөр

Өнөөдөр хүн анх сансарт ниссэний 60 жилийн ойн өдөр юм. Сансарт ниссэн дэлхийн анхны хүн Зөвлөлт Холбоот Улсын нисэгч, сансрын нисэгч Юрий Гагарин юм.

Тэрээр энэ өдөр  Восток3KA-2 буюу Восток-1 гэж алдаршсан хөлгөөр дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг бүтэн тойрчээ.

Харин Монгол Улсаас сансарт ниссэн анхны хүн бол Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа юм. Тэрээр ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ. Тэд сансарт нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан түүхтэй.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button