УЛС ТӨР

Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татна, гэхдээ...

Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 2-нд АНУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргаж, хэрэгжилтийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасан. Өмнө нь тэрбээр гуравдугаар сарын 9-нд, уг асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын даргад бичиг хүргүүлж байв. Үүнийг нь чуулганы дэгийн тухай хуулиар УИХ долоо хоногийн дотор хэлэлцээд, Ё.Отгонбаярыг эгүүлэн татахыг дэмжээгүй.

Харин сүүлд гаргасан зарлигынх нь тухайд, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхүүдийг харвал “УИХ-тай зөвшилцөж байж элчин сайдыг эгүүлэн татах зарлиг гаргана” гэсэн өгүүлбэр байдаг. Үүнээс Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөлгүйгээр зарлиг гаргачхаад буй үйл явц  харагдаж байгаа юм. Түүнчлэн Үндсэн хуульд Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнээс хальсан зарлиг гаргасан бол УИХ хүчингүй болгох заалт бий.

Энэ агуулгаар бол Ерөнхийлөгчийн зарлиг хэрэгжихгүй. Гэвч хууль дахь “Зөвшилцөх” гэдэг үг эргэлзээ дагуулж байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайдыг томилоход эрх баригч нэр дэвшүүлэх хүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж байж УИХ-аар оруулна гэж заасан байдаг. Гэвч заавал зөвшилцөлгүйгээр шууд УИХ-аар хэлэлцүүлж байсан кэйсүүд бий.

УИХ-ААР БАРААГҮЙ ТУЛ ЗАСГИЙН ГАЗАР ЛУУ ЧИГЛЭЛ ӨГСӨН ҮҮ

Эх сурвалжуудын хэлж буйгаар Ерөнхийлөгчийн зарлиг энэ удаад тодорхой хуулийн заалтуудын хүрээнд заавал хэрэгжинэ гэх. Мөн зарлиг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт буюу Засгийн газарт чиглэл өгсөн агуулгаараа, УИХ-аас хол шийдэгдэж ч болох үндэстэй байгаа юм.

Тухайлбал, Засгийн газрын тухай хуулийн 15.5-д “Гадаад улс, олон улсын байгууллагад суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.

Нөгөө талд Үндсэн хуулийн 33.1.3-т “Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх” гэж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодотгож өгсөн байгаа. Гэхдээ энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд нь заавал Ерөнхий сайд гарын үсэг зурж байж хүчин төгөлдөр болно гэсэн тодруулга бий.

Тэгэхээр нэг бол УИХ-тай “зөвшилцөх” гэсэн агуулга дээр тоглолт хийн шууд зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Харин Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх явц харагдаж байна.

Түүхийн хуудас сөхвөл, Өмнө нь Шведийн вант улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайханыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр эгүүлэн татаж байсан байдаг. Тэр үед УИХ шууд элчин сайдыг нөхөн томилох асуудлыг хэлэлцэж байжээ.

Мөн өнөөдрөөс Ё.Отгонбаярыг өөрийн хүсэлтээр ажлаа өгч, эх орондоо ирэх хүсэлт гаргасан гэх мэдээлэл цацагдаж эхлээд байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-04-12 13:14

Монголын урдаа барьдаг сэхээтнүүдийн нэг бол Отгонбаяр байх шүү. Монголдоо ирээд зүтгэж болно оо.

Irgen
Irgen
2021-04-12 14:31

Harinch hamgiin sanaachlaga tai ajillaj baigaa said Haana ch baisan muu ajillasan fact baihgyi hun

Зочин
Зочин
2021-04-12 14:39

элчингийн �##�ба амр�##�т биш, ажил хийхгүй байгаа бол эгүүлэн татах нь зөв

Зочин
Зочин
2021-04-12 16:18

Зөвшилцөнө гэдэг нь нэг т�##� нөгөө т�##�даа хандсан байхыг хэлнэ гэж тайлбар байдаг.
Ерөнхийлөгч УИХ-д хандсан, одоо зарлиг гаргах нь ерөнхийлөгчийн бүрэн эрх. УИХ зөвшөөрснөөр гэсэн хуулийн за�##�т байхгүй.
УИХ гэж үнэн хэрэгтээ нэг намын л үзэмж болоод байна. Тиймээс УИХ-ын тэнэг шийдвэрийг шууд хориг тавьдаг байх нь зүйтэй болов уу?

Зочин
Зочин
2021-04-12 20:29

Хаха урьдаа бариаад яваад үзвэл хаа хүрэх болоо...

зоч
зоч
2021-04-12 22:40

Оронд нь ЗИ г явуулна гэхээр аймаар юм даа.Арай тэгэхгүй байгаасай.

Холбоотой мэдээ

Back to top button