Нийгмийн

ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн тагнуулын ажилтны 14 саяын автомашиныг улсын орлого болгожээ

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Нийслэлийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс нийт есөн гэмт хэрэгт 515.112.445  төгрөгийн хөрөнгийг хурааж, улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлжээ. Тухайлбал, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн О.Заяамандахаас 304.040.000 төгрөг, 152.020.000 төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцыг хураасан.

Түүнчлэн  бусдыг дээрэмдэх, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн буюу тагнуулын алба хаагчид бусдыг дээрэмдсэн хэрэгт холбогдсон Г.Доржсүрэнгээс 14.000.000 төгрөгийн үнэ бүхий нэг автомашиныг хурааж улсын орлого болгохоор шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, Оросын холбооны улсын иргэн “Г”, Монгол Улсын иргэн “М” нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тагнуулын дөрвөн ажилтан хүч хэрэглэн 50.000 доллар, 2500 еврог дээрэмдсэн хэрэг гарсан. Улмаар тэдэнд ял оноосон байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button