Нийгмийн

Х.Нямбаатар: Оюу толгой төслийн үр өгөөжийг сайжруулах талаар санал солилцож байна

Өнөөдөр Оюу толгой төслийг Монголын талд ашигтай болгоход чиглэх хэлэлцээр 11.00 цагаас эхэлсэн.

Манай талаас хэлэлцээрийн багийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, хөрөнгө оруулагч талыг Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд ахалж байна.

Хэлэлцээрийн хүрээнд Дубайн нэмэлт төлөвлөгөөг цуцлах, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой заалтуудад өөрчлөлт оруулах агуулга яригдана гэж урьдчилан мэдээлэгдээд буй.

Тэгвэл хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч тал Рио Тинто компанийн төлөөлөлтэй төрийн ордонд уулзалт хийж байна. Бид Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчидтэй Оюу толгой төслийн үр өгөөжийг сайжруулах талаар санал солилцож байна” хэмээн өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Г.ХОНГОР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button