ХУУЛЬ

Самар түүж байсан зургаан иргэн угаартаж амиа алдлаа

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэлийн тавдугаар багийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр буюу өчигдөр 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж нас барсан хэрэг гарлаа.

Цагдаагийн байгууллагад дуудлага ирсний дагуу очиход тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан байжээ. Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байна. Тэд хулгайн замаар самарт явж байгаад ийн осолдсон байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button