Нийгмийн
Өвөрхангайд хүчтэй шуурганы улмаас сургуулийн дээвэр нуржээ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд хүчтэй шуурсаны улмаас нэгэн дунд сургуулийн дээвэр нуржээ.
Тодруулбал, Марзат 6 дугаар багийн нутаг Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байрны 36 м2 дээвэр дөрөвдүгээр сарын 14-ний 17:00 цагийн орчим 24 м/с хүчтэй шуурсаны улмаас унасан тухай мэдээллийг 15-ны өдрийн 15:20 цагт аймгийн Онцгой комисс хүлээн авсан.
Тус сургуулийн захирлаар ахлуулсан иргэд сургуулийн дээвэр, унасан хэсгийг цэвэрлэсэн гэжээ.
Эх сурвалж: ОБЕГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.