ДЭЛХИЙ

Эрдэмтэд сармагчны үр хөврөлд хүний эсийг тарьж өсгөвөрлөжээ

АНУ болон БНХАУ-ын эрдэмтдээс бүрдсэн баг лабораторид дотроо хүний эстэй сармагчны үр хөврөлийг бүтээжээ. Тэдгээр эрдэмтэд өөр төрлийн эд болон ялгаран хөгжих чадвар бүхий хүний үүдэл эсийг макаку сармагчны үр хөврөлд тарьж суулгасан байна. Эрдэмтэд тэрхүү үр хөврөл хэрхэн хөгжихийг 20 өдрийн турш ажиглан судалсан аж.

Өмнө нь хүний эсийг хонь, гахайн үр хөврөлд суулгаж байсан бөгөөд эдгээр төрөл зүйл хольсон хөврөлийг кимера хэмээн нэрийддэг. Хүний эсийг сармагчны үр хөврөлд хийсэн эрдэмтдийг АНУ-ын “Salk” хүрээлэнгийн профессор Хуан Карлос Изписуа Белмонте ахалжээ. Тэрбээр 2017 анхны хүн-гахайн холимог үр хөврөлийг хийхэд оролцож байсан юм.

Профессор Хуан хэлэхдээ тэдний хийсэн зүйл шилжүүлэн суулгах эрхтний хэт хомстол болон хүний биеийн хөгжил, өвчний явц, хөгшрөлтийг ойлгоход тусална хэмээсэн байна.

Харин зарим эрдэмтэд ийм төрлийн туршилтад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Тэдгээр эрдэмтэд хэлэхдээ энэ тохиолдолд хүний эстэй сармагчны үр хөврөлийг 20 өдрийн дараа устгасан ч зарим нь туршилтаа илүү удаан үргэлжлүүлэх гэж оролдох магадлалтай хэмээж ёс зүйн асуудлыг дурджээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button