“Өөх ч биш, булчирхай ч биш” хөл хорих шаардлага байна уу
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас нийслэлд 15 хоногийн хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаснаас зургаан өдөр өнгөрөөд байна. Хөл хорио тогтоох эдгээр өдрүүдэд шинжилгээний болон дархлаажуулах цэг ажиллахгүй болохыг мэдэгдээд удаагүй. Дээр нь өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000 давж, нас баралт нэмэгдсээр буй нь эл хөл хорио төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгааг харуулж байна.
Эрүүл мэндийн салбарынхан нь хүртэл урт хугацаандаа ажиллах эрчмээ бараад вируст буугаад өгчихсөн гэхэд болно. Сүүлийн мэдээллүүдээр эмч мэргэжилтний нөөц хүрэлцэхгүй, цаашлаад 14 хоногт халдварыг хумьж чадахгүй гээд ил цагаан зарлаад байхад үр дүнгүй хөл хорио үргэлжилсээр л байх уу.
Угтаа анх эл хөл хориог вакцины үр дүнг идэвхжүүлэх арга зам хэмээн иргэд харж байсан. Гэвч бодит байдал дээр вакцингүй, дээр нь иргэд хотын гудмаар хээв нэг зугаалсан өдрүүд өнгөрч байна. Засгийн газар, Улсын онцгой комиссоос хэдийгээр иргэд эл хөл хориог ухамсартайгаар дагана хэмээн найдаж байгаа гэх ч, энэ нь “Бухын доодохыг харж үнэг турж үхнэ” гэгч болж байна.
Нэгэнтээ л иргэд өдөрт бүртгэгдэх халдварыг ажрахгүй, тоохгүй байвал Засгийн газраас дорвитой хатуу арга хэмжээг авах, эс бөгөөд бүр больчих хэрэгтэй. “Өөх ч биш, булчирхай ч биш” хөл хориог үргэлжилсээр байвал халдвар ч хумигдахгүй, эдийн засаг ч элгээрээ хэвтэхэд ойрхон байна.
ХӨСҮТ-ээс хөл хориог дахин 14 хоног сунгах санал гаргасан гэх. Гэвч түүн шиг хэрэггүй зүйл алга. Хамгийн сүүлийн хөл хорио, ковидгүй зуныг хамтдаа гэхчлэн хоосон амаараа уриалж байснаас Засгийн газар, УОК нэг мөр чангахан хорьвол хориод эс бөгөөс бүр больчих л хэрэгтэй.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өө аягүй шударга гарахгүй бсн хотын төвөөр холхиж бхымаа. энэ асууд�##� хүмүүстээ л бна. хориод хориод хоригдохгүй оркууд яаая гэхэв дэ
ШҮҮМЖЛЭХ ДУРТАИ ХҮМҮҮСТ ХЭЛХЭД ОЛОНХ НЬ БОЛСОН ТҮМЭН ОЛОН ХӨЛ ХОРИОГОО ЧАНГА САХЬЧИХААЧ ТЭГЭЭД ДАРАА НЬ ШААРДЛАГАА ТАВЬ ...ГАДУУР ЮУГАА ХИИГЭЭД ТЭНЭЭД БАИДГИИН ОИЛГОХГҮИ ЮМ ....
ХӨЛ ХОРИОГҮЙ БАЙСАН БОЛ 3000 ДАВЦАН БАЙХ БАЙСАН ЮМ .ЮМ СЭТГЭДЭГГҮЙ МАЛ ААА.
enerel uuriinhuu uzel bodloo ter face deeree bich end ingej balai yum bichih shaardlaga bhgui
Хүн бүрийн үүдэнд очиж сахилтай биш, бу�####�ас буруу хайлгүйгээр өөрсдөө хөдөлгөөнөө хягаарлаад маскаа зөв зүүж, гараа зөв угаагаад сурчихаач. Хүн бүрийн ухамсраас л ш�##�тга�##�ах асуудад!!!
ХӨЛ хорио тогтоосон цагаас хориог дагаж гэртээ л ихэнх иргэд байна. Юу нь болохоо байсан вэ? Манайхан заав�##� нэгнээ муулах санаатай байх юм
Төр засаг хөл хориогоо хийсэн түүнийг нь та нар ухамсарлаад гэртээ байхгүй шийдвэрийг дагахгүй байж буруутгах т�##�аас нь харлуулахаа байчихаач!!!Иргэд өөрсдөө ухамсартай бай м�##� шиг бэлчээп байх юм\
Маскгүй зорилгогүй наад хэдийгээ энэтхэг шиг �######�өн дээр нь хэд сайхан боройхоодоод явуул. Мөд �######� нь хөндүүрлээд тэнж чадахаа байна
???????? Зүгээр эдгэрдэг ханиад юм бол яагаад дэлхий нийт айгаад хилээ хаагаад байгаа юм?
???????? Жирийн нэг өвчин юм бол яагаад АНУ, Европ бүхэлдээ барьц �##�даж байгаа юм?
???????? Зүгээр л вирус юм бол яагаад дэлхийн номер нэг эрүүл мэндийн системтэй Герман улс ковидын өмнө бууж өгснөө зарлаж байгаа юм?
???????? Хэн ч тооддоггүй өвчин юм бол их гүрнүүд юунд вакцины марафонд гарсан юм ?
???????? Яав�##� гэж бодож байгаа бол маск, вакцины хэрэг �##�га
???????? Чи туссан ч хурдан эдгэрч болох байх. Харин тэгэж чадахгүй олон хүн бий. Тэд ч бас амьдрахыг хүсэж байгаа.
???????? Зүгээр эдгэрдэг ханиад юм бол яагаад дэлхий нийт айгаад хилээ хаагаад байгаа юм?
???????? Жирийн нэг өвчин юм бол яагаад АНУ, Европ бүхэлдээ барьц �##�даж байгаа юм?
???????? Зүгээр л вирус юм бол яагаад дэлхийн номер нэг эрүүл мэндийн системтэй Герман улс ковидын өмнө бууж өгснөө зарлаж байгаа юм?
???????? Хэн ч тооддоггүй өвчин юм бол их гүрнүүд юунд вакцины марафонд гарсан юм ?
???????? Яав�##� гэж бодож байгаа бол маск, вакцины хэрэг �##�га
???????? Чи туссан ч хурдан эдгэрч болох байх. Харин тэгэж чадахгүй олон хүн бий. Тэд ч бас амьдрахыг хүсэж байгаа.
Тамхи зарахгүй байв�##� х�##�двар тархах нь хамаагүй бага байх бсын тамхичид маскгүй х�##�двар царайлаад явна