Нийгмийн

Улаанбаатараас Хөвсгөлд очсон хоёр иргэнээс халдвар илэрч, PCR шинжилгээгээр баталгаажжээ

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд Улаанбаатар хотоос очсон хоёр иргэний түргэвчилсэн шинжилгээний хариу эерэг гарчээ. Улмаар тухайн хоёр иргэний шинжилгээг Мөрөн хот руу илгээн, PCR шинжилгээ хийлгэхэд хариу мөн эерэг гарч, халдвар авсан нь батлагджээ.

Иймээс Рэнчинлхүмбэ сумын ЗДТГ-аас  ард иргэддээ дараах сэрэмжлүүлэг  хүргэж байна.

1. Бүх нийтийн хөл хорио тодорхойгүй хугацаагаар үргэлжилнэ

2. Гэрээсээ бүү гар. Хүүхдүүдээ гудамж талбай, гадуур дотуур бүү гарга

3. Амин дэмтэй хоол хүнс хэрэглэ. 

4.Тайван байж, нэг нэгэндээ болон олон нийтийн сүлжээнд сөрөг зүйлээр бусдыг бүү уриал.

5. Халуун, бүлээн юм тогтмол уу. Ялангуяа халуун хоол, цай хэрэглэж халуунаар идэж уух

6. Содтой усаар тогтмол  хоолой, амаа зайлаарай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button