ХУУЛЬ

“Гацуурт”-ын Л.Чинбатыг ЭЦА-наас эрэн сурвалжилсны УЧИР

Хэд хоногийн өмнө “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байгаа зар ЦЕГ-ын албан ёсны фэйж хуудаст нийтлэгдсэн. Улмаар сошиал орчинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын сайдын аав, нэр хүндтэй хүнийг яагаад эрэн сурвалжлах болов гэх асуулт тавьж, хариулт эрж байв.

Тэгвэл Л.Чинбат захирал ч энэ асуудалд өөрийн хаягаараа дамжуулж тайлбар хийсэн байна билээ. Ингэхдээ тэрбээр “Намайг цагдаагаас эрэн сурвалжилж эхэллээ гэжээ. Хаврын тариалалтын бэлтгэл ажлаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна аа. Эрүүгийн Цагдаагийн Газраас надад нэг ч удаа өөрт мэдэгдээгүй, мөн манай өмгөөлөгчид 2021 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр намайг дуудан ирүүлэх бичиг өгчихөөд уг өдөр нь болоогүй байхад оргодол мэтээр улс орон даяар зарлаж, эрэн сурвалжилжээ. Урамшууллын мөнгө илүү авсан хэргээр тав дахь жилдээ шалгагдаж байна.

 …Хууль хяналтын байгууллагын дарамт шахалтад манай улсад шударгаар хөдөлмөрлөж, ажиллаж амьдрахад үнэхээр хэцүү болжээ. Одоо бол маш их туйлдаж байна” хэмээн өөрийгөө өмгөөлсөн байв. 

Гэхдээ улсаас нэг ч төгрөг идэж уугаагүй, Хөдөлмөрийн баатар хүнийг яагаад бүхэл бүтэн таван жил цагдаа, хуулийнхан шалгаад байдаг хэрэг юм бол гэдгийг асуухгүй өнгөрч болохгүй. Хэрвээ “идэж уугаагүй нь” нь тогтоогдсон бол аль эрт хэрэгсэхгүй болгоод хаах байсан хэрэг баймаар. Эх сурвалжуудын мэдээллээр Л.Чинбат шүүх, цагдаагийн асуудлууддаа хамгийн чадварлаг, үргэлж ялдаг, “үнэтэй” өмгөөлөгчдийг хөлсөлж, ажиллуулдаг гэдэг. Гэтэл яагаад. Яг ямар хэргээр өдийг хүртэл шалгуулах болов. Эрүүгийн цагдаагийн газраас түүнийг эрэн сурвалжлах болсон, холбогдуулан шалгаж буй хэрэг нь юу байв.

-“ГАЦУУРТ” ХХК-ИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ САНГИЙН ЯАМНЫ ШАЛГАЛТААР ИЛРҮҮЛСЭН БАЙДАГ-

 “Гацуурт” ХХК ТЭДС-гаас 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэх хэрэг хууль шүүхийн шатанд шалгагдаж дуусаагүй л явна. Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат гурил үйлдвэрлэгч “Хангай миллс” ХХК-тай улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, ТЭДС (Тариалан эрхлэлтийг дэмжих сан)-гаас урамшуулал авсан. Гэвч бодит гүйцэтгэл дээр авсан урамшуулал нь 2.1 тэрбумаар илүү байсан гэх дуулиан юм.

Ийм асуудал үүссэнийг нь Сангийн яамнаас 2019 оны хоёрдугаар сард хийсэн шалгалт нотолдог. Тодруулбал Сангийн яамнаас Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах санд хийсэн шалгалтаар маш олон зөрчил илэрсэн. Түүний дунд Эрүүгийн цагдаагаас шалгаад байсан дээрх дуулиан багтсан байдаг.

Тодруулбал шалгалтын дүгнэлтэд “Гацуурт” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн буудайнаас зөвшөөрөлгүйгээр “Хангай миллс” компанид 17.9 мянган тн буудайг нэг тонныг нь 280 мянган төгрөгөөр тооцож заржээ. Өөрөөр хэлбэл “Гацуурт” ХХК-ийн агуулахад хадгалж байсан Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өмчлөлийн 39040 тонн буудайнаас дур мэдэн “Хангай миллс” ХХК-д 17970 тонныг борлуулсан байна.

Ингэснээр “Гацуурт” ХХК-ийн нэр дээр 2013 онд 4.2 тэрбум төгрөгийн авлага үүсгэсэн нь одоо ч эцэслэн шийдвэрлээгүй байна. Дээрх буудайны үнийг худалдаж авсан үнээр тооцож 6.2 тэрбум төгрөгөөр тухайн компанийн нэр дээр авлага үүсгэж тооцохоор байхад сангийн тайланд 4.4 тэрбум төгрөгийн авлагатай гэжээ. Үүний зөрүү 1.8 тэрбум төгрөг бөгөөд 1.2 тэрбум нь алдагдал боловч “Гацуурт” компаниар төлүүлээгүй” хэмээсэн байдаг.

-ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ТАВАН ЖИЛ ГАЦСАН ЭЛ ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСАХ ГЭЖ БАЙГАА ЮУ-

Эл хэргийг Л.Чинбат захирлын бичсэнчлэн таван жил хууль хяналтын байгууллагаар шалгаж буй бөгөөд 2018 онд ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан энэ хэргийг шалгаж дуусаад, НПГ-ын хяналтын прокурорын шийдвэрээр яллагдагчаар тооцсон. Гэвч энэ хэрэг урт удаан хугацаанд НПГ-т газац, эцэстээ хэрэгсэхгүй болж байв. Гэвч хохирогч талынхан Улсын ерөнхий прокурорын газарт гомдол гаргаснаар Л.Чинбатын яллагдагчаар татагдсан Эрүүгийн хуулийн 17.3-2.2 дахь хэсэгт заасан “Бусдад онц их хэмжээний хохирол учруулж, залилсан” гэх хэргийг сэргээн шалгаж эхэлсэн. Түүнээс хойш дахиад урт удаан хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд эл хэрэг прокурорт болон мөрдөн байцаалтад 2-3 удаа буцаж байсан гэх.

Эрүүгийн цагдаагийн газраас Л.Чинбатыг эрэн сурвалжилж буйг бодоход эл хэрэг дахиад л мөрдөн байцаалтад буцсан байгаа бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах тун ч дөхсөн байгаа аж.

“Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатын хэлсэнчлэн энэ хэрэг шударгаар хөдөлмөрлөж буй аж ахуй нэгжийг дарамталсан хууль бус үйлдэл үү, эсвэл үнэхээр хууль бус үйлдлийг нь илрүүлэх гээд олон жил тэмцээд хүч хүрэхгүй байгаа хэрэг үү гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Ждү- с зээл авсан энэ тэр гээд юмнууд байдаг Уг нь том болж том л байлдаа гэмээр байдаг Ямар Майкрософт эсвэл Тоёото компанууд ЗГ нь ЖДҮ эсвэл ямар нэг сангаас зорилтот бүлэгт зориулсан зээлээс нь авсан гэвэл ямар сонсогдох бол ?

  2. Чинбат ч яахав хоёр нүүртэй луйварчин. Засаг төр нь новшнуудаар дүүрсэн учир энэ мэт луйварчид том байх нь аргагүй

  3. Л.Чинбат яг л нярай хүүхэд шиг эрхлэх юм. Чи ч би ч тэгш эрхтэй. Ш####гуулах л хэрэгтэй. Буруугүй бол тэгээд л цайрана шүү дээ. Хэрвээ гэлбэлзээд байв#### гэмтэй л гэж би ойлгоно шүү дээ.

  4. ХУГАЦАА АВЧ ХЭРЭГЭЭ ХААЛГАХ НЬ ТАТВАР ТѲЛѲГЧИД ХОХИРОХ БИШҮҮ АРГА ЗАЛЬТАЙ НЭГ ХОЖИЖ АРД ТҮМЭН ХОХИРОХ ШУДАРГА ЯВДАЛ МѲН ҮҮ БААТАРАА .ТИЙМ БИШ БОЛ ЭНЭ ОЛОН ЖИЛД ШИЙДВЭРЛҮҮЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ

  5. охиноо ямар мөнгөөр хэдээр сайд болговоо нутаг бөгөөд хор найруулагч амарбасг####ан мэдэх байх говь####тайнхан хүн чанар ухамсараар тасархай даа

  6. Сайд охин л гэх юм. Нөгөө охин нь УИХ–ын гишүүн Ч.Ундрам /Сэлэнгээс гарсан/. Адилхан би ч л дээ. Нэгийг нь үлдээчихээр нөгөөх нь гомдчихно.

  7. Энд бичсэнийг уншаад үзэхэд ТЭДС-нд төлөх өрөө одоо болтол төлөөгүй чинбатын буруу л байна. Чинбат өчнөөн тэрбумаар нь идэж ард бид гурил болчих байсан улаан буудайгаараа хохироод л явж байгаа юм байна. Манай хуулийнхан гэж хахууль аваад л эцэстээ улсыг хохироож байдаг. Ийм шудрага бусыг л зогсоох юм сан. Аав Лхагваа гуай мөн ч хөдөлмөрч хүн байлаа даа

  8. өө энэ луйварчин луйврийн мөнгөөрөө л сэнжтэй тэмдэг худ####даж авсан баас байна. З####ь гэж аюултай амьтан байна. Төрийн ####баны ямар ч мэдлэг боловсролгүй нэг хүүхнээ сразу моёр гэдэг шиг сайданцар нэр зүүлгээд л ха ха. ичмээр дамшигдаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button