НИЙГЭМ

С.Төгс гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах төсөлд оролцжээ

Цар тахалтай холбоотой сөрөг үр дагавруудаас сэргийлэхэд хувь нэмрээ оруулах, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлэх мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор "German Embassy Ulaanbaatar” -ын санаачилга, санхүүжилтээр "Rotary Club of Gerege”-тэй хамтран “COVID-19 цар тахлын үед гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах” төслийг хэрэгжүүлж дуусчээ.

Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод байрлах хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд анхан шатны ариун цэврийн болоод эмэгтэйчүүдийн хэрэглээний багц тараах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх зэрэг үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Ингэхдээ төсөлд шаардлагатай бараа материалуудыг дотоодын жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдээс авах замаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад анхаарч байгаагаар энэ төсөл онцлогтой юм.

Төслийн хүрээнд Ла Перла Косметикс ХХК /Монголын анхны хатуу үс арчилгааны бvтээгдэхvvн/, Эко Эн Си Юу ХХК /байгальд ээлтэй хулсны сойз/, Монкрем ХХК /Др.Уна гар ариутгагч/, Дебра Монголиа ХХК /дотуур хувцас/, Некстстор ХХК /эко ариун цэврийн цаас/, Ай Ти Эм Инвэст ХХК /эмэгтэйчүүдийн эко ариун цэврийн хэрэглэл/, Форенхербал трейд ХХК /байгалийн гаралтай шүдний оо/, Галент органик саван /байгалийн гаралтай саван/ зэрэг аж ахуйн нэгжүүд нэгдэж өөрсдийн бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлжээ.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button