СПОРТ

Хөлбөмбөгчин Ц.Мөнх-Эрдэнэ 50 өрхөд сэтгэлийн хандив өргөхөөр болжээ

Хөлбөмбөгийн шигшээ баг, “FC Улаанбаатар” клубийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнэ гэр бүлийнхээ зүгээс зорилтот бүлгийн 50 өрхөд сэтгэлийн хандив өргөхөөр болжээ.

Тэрбээр энэ талаар цахим хуудсандаа “Бүгдэнд нь өдрийн мэнд. Манай гэр бүлийн зүгээс энэ хүнд цагт нийгэмдээ багахаан ч болов гэрэл асаах зорилгоор хоол хүнс дутагдалтай байгаа зорилтот 50-хаан өрхөд өөрсдийн сэтгэлийн бэлгийг өргөн барих гэсэн юмаа. Өнөөдөр бүх зүйлээ бэлдчихлээ. Одоогоор хаана ямар айлд өгөхөө мэдэхгүй байгаа учир та бүхэн минь шаардлагатай гэсэн олон хүүхэдтэй айл өрх таньдаг бол санал болгоорой, шаардлагатай гэвэл надруу залгаад аваарай маргааш чадлаараа хүргээд өгөх болно оо /Утасаа комментоор оруулна/.
Нэг асуудал байгаа нь өөрийн машин явах боломжгүй тул зөвшөөрөлтэй машинтай, таньдаг, таньдаггүй найзуудаас минь нэгхэн өдөр туслаад өгнө гэвэл чин сэтгэлээсээ баярлах болно. Өөрсдийн боломжиндоо тааруулж 50-хан өрхөд л зориулж авсан тул та бүхэн минь ойлгоно гэж найдаж байна.
Жич: Цэвэр гэр бүлийн сэтгэлийн бэлэг учраас өгч буй зургаа авахгүй болно.
Эерэг бүхнийг түгээцгээе” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bayarmagnai Cur.
Bayarmagnai Cur.
2021-04-26 20:35

Tsag ue e olson saihna uil buteej baigaad talarhal irelhiile.
Tuslamj shaardlagatai olon huuhedtei aild ogoh ni chuhal.15 honog ch gsen hool untai baival jinhene demjleg shuu.Amjil husie.

mongol sport sonirhogch
mongol sport sonirhogch
2021-04-26 21:47

jiliin 70 , 80 sayiin orlogotoi sagschid haana baina ?

Back to top button