Нийгмийн

Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Байдлаг голд энджээ

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Зүүн Байдлагын-Адаг гэдэг энэ сарын 22-ны 17:00 цагийн үед дөрвөн хүн Байдлаг голын эрэг дээр автомашиндаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад иргэн С голын усанд унаж, осолджээ.

     Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид 30 км замыг туулан 19:28 цагт очиж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. 

Мөн өдрийн 20:28 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн С, 62 настай, эрэгтэйгийн  цогцсыг осолдсон газраас зургаан метрийн зайд Байдлаг голын уснаас олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button