НИЙГЭМ

Ерөнхийлөгч төмөр замыг нь барилцсан Н.Удаанжаргалыг Хөдөлмөрийн баатар болгов

Өнөөдөр /2021.06.05/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга салбар, салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Энэ үеэр “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг удирдан зохион байгуулсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Удахгүй албаа хүлээлгэн өгөх Х.Баттулга эрхтэй, мэдэлтэй байгаа дээрээ шагнаж чадах хүмүүсээ шагнаад л авъя гэдэг логикоор эдгээр өдрүүдэд хандаж буй. Өмнө нь тэтгэврийн зээл тэглэж өгсөн “Эрдэнэс сильвер ресурс” компанийн захирал Т.Мөнхбаяры мөн Хөдөлмөрийн баатар болгосон. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Гавьяат эдийн засагч цолоор шагнасан.

Мэдээж төмөр замын бүтээн байгуулалтыг нь хариуцаж ажилласан хүмүүсийг зүгээр өнгөрөөнө гэвэл түүний хувьд “алдас” болно. Огцрохоосоо өмнө тэр төмөр замаа нэг эргэж, “Баригдаад дуусжээ” гэсэн мессежээр албан мэдээ хүргүүлсэн.

Ерөөс төмөр зам түүний Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгсөн хойно нь хамгийн том нюансууд цугларах цэг болчхоод буй юм. Мөнгө угаасан хэргээр аавын хаалга татаж ч мэдэх тул У.Хүрэлсүхтэй чухам энэ цэг дээр тохиролцохоор хичээж буй гэх яриа бий.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Доржоо
Доржоо
2021-06-05 17:02

За арай арай

irgen
irgen
2021-06-05 18:33

jonhuu jinhene jonhuu yumdaa heteg alga une cenegui bolloo

Зочин
Зочин
2021-06-05 21:41

Удаанжарг�##�ыг сайн ш�##�гах хэрэгтэй их юм бийшүү.

Зочин
Зочин
2021-06-05 21:42

Удааанжаарга�##�ыг сайн ш�##�гах хэрэгтэй их юм бийшүү.

Холбоотой мэдээ

Back to top button