СПОРТ

М.Уранцэцэг ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдана

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны ДАШТ Унгарын нийслэл Будапешт хотод өнөөдөр эхлэн, үргэлжилж байна. Энэ сарын 6-13-нд үргэлжлэх, 118 орны 665 (эрэгтэй 387, эмэгтэй 287) жүдоч эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр долоон жин, багийн барилдаанд өрсөлдөж байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглож буй ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Кога Ваканад ялагдсан. Улмаар дагах тойрогт Францын бөх Ширине Боуклийг ялав.

Улмаар ДАШТ-ий хүрэл медалийн төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга, Косовагийн бөх Дистриа Красниктай барилдана. Хэрвээ түүнийг ялбал М.Уранцэцэг гавьяат ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button