Нийгмийн

ТОДРУУЛГА: Айлын мал руу дайрсан баавгайг түр нойрсуулж, нутаг сэлгэнэ

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг, Мухарын гол гэх газар зусч буй малчдын хот, бэлчээрт байсан мал руу өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдрөөс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд хүрэн баавгай дайрсан тохиолдлууд гарсан. Энэ талаар бид Дархан-уул аймгийн Байгаль Орчин аялал жуулчлалын газрын дарга Г.Батбаяраас тодруулга авлаа.

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт дайрсан баавгай ойролцоогоор хэдэн сартай байсан бэ?

-Бидэнд мэдэгдэж байгаагаар хоёр баавгай айлын хот руу дайрсан. Нэг нь бамбаруушаа дагуулсан эмэгчин баавгай. Нөгөө нь эрэгчин баавгай юм. Хоёр тусдаа явж байсан. Мухарын голынхоо хавиар өөр айлуудаар явж байсан. Бамбаруушаа дагуулсан эмэгчин баавгай нь айлын бэлчээрт байсан бярууг барьсан. Эрэгчин баавгай нь бэлчээт явж байсан тус тус нэг хонь, ямааг барьчихаад, маргааш нь хот руу ахин дайрсан байсан.

-Энэ үйл явдал хэзээ болсон бэ?

-Энэ үйл явдал өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдрөөс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд болсон. Хамгийн эхний дуудлага зургадугаар сарын 4-нд ирсэн. Ингэхдээ "Нэг баавгай хот руу дайраад байна” гэх дуудлага ирсэн. Тэгээд тухайн хэрэг болсон газарт очоод хөрш айлуудаас нь мэдээлэл авахад, "Өмнө нь бамбаруушаа дагуулсан эмэгчин баавгай тавдугаар сарын 29-нд яваад айлын бяруу барьсан ч, түүнийг нь мэдэгдээгүй” гэх зүйлийг хэлсэн.

Залуу баавгай нь зургадугаар сарын 4-ний өдөр айлын хот руу орой дайрсан. Ингэхдээ тухайн айлын бэлчээрт байсан хонь, ямааг барьчихсан байсан. Энэ хэрэгтэй холбогдуулан хөрш айлуудаас асуухад, "Дөрөвдүгээр сарын сүүлээр айлуудад баавгайны архирах дуу сонсогдож эхэлсэн” гэжээ.

-Дархан-уул аймагт хэр их баавгай байдаг вэ?

-Мухарын гол, Хүйтний гол хавиар гурван жилийн өмнөөс баавгай үзэгдэж эхэлсэн. Тухайлбал өнгөрсөн жилийн есдүгээр сард яг энэ дайрсан газар руу баавгай орж ирсэн.

-Тэр баавгай одоо хаана байгаа вэ?

-Баавгайг барихгүй. Одоо тэр хавийнхаа модонд байгаа байх

-Тухайн нөхцөл байдлаас хойш ямар арга хэмжээ авсан бэ?

-Бид холбогдох шатны мэргэжлийн байгууллага буюу “Аялал жуулчлалын яам”-нд хүсэлт тавьчихсан байгаа. Тэд ирээд баавгайг түр хугацаанд нойрсуулсны дараа нутаг сэлгэх арга хэмжээг авна.

Л.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-09 13:09

Иддэг хоолыг нь хятад руу гаргаж хятдыг тэжээгээд байхаар арга байж уу

Зочин
Зочин
2021-06-09 14:09

Баавгайг хороож болохгүй самрын хэдэн хогнууд хужаад өгсөнөөс болж байгаа юм м�##�чид хэдэн м�##�аа �##�даа биз хохирлоо нэмж мэдүүлээд улсаас авчих үнэгүй юм авч сураагүй биш туваануудаа

MGL emegtei
MGL emegtei
2021-06-09 14:10

samar gargahiig boliod ogoochee,

Зочин
Зочин
2021-06-09 18:42

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ ####иваа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Та нэгэнт тайван орж ирж уулзаж чадахгүйгээс хойш бид энд сарын 80к төлөх нь тийм ч зөв биш байх аа. Дүүгийнхээ асуудлыг шийдээд өгчихвөл мар ч болтугай буцв####. Дүү нь ухаантай бнуу?

Уншигч
Уншигч
2021-06-09 21:47

Хөөрхий баавгай идэш хоолоо хүнээс нэхэж эсэргүүцэл үзүүлсэнийхээ төлөө цөллөгт явах нь тодорхой болжээ

Холбоотой мэдээ

Back to top button