ХУУЛЬ

Албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан гэх хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2021.06.14/ товлогдсон билээ. Хэдий тийм боловч Ховд аймагт оршин суудаг нэр бүхий 11 шүүгдэгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн “4 шүүгдэгч нь ойрын хавьтлын улмаас гэрийн тусгаарлалтад орсон” мөн аймгийн Онцгой байдлын комисс нь “Халдвартай бүс нутаг руу явуулах боломжгүй” гэсэн албан бичиг ирүүлсэнийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны долдугаар сарын 19-ний өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.

Ховд аймгийн Цэцэг суманд байдаг “Цагаан эрэг” гэх тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээх ажил хийх нэрийдлээр “Өгөөжтэй Өв” ХХК-ийн эрхийг ашиглаж, хууль бусаар гянтболд /вольфром/ олборлож, зарим эрх бүхий албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт Р.Баатархүү нарын 30 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

НПГ-аас тус хэрэгт холбогдох хуулийг үндэслэж, яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны наймдугаар сарын 14-нд хүлээлгэн өгсөн байна.

БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button