Нийгмийн

ЭМЧИЙН ЗӨВЛӨГӨӨ: Шинж тэмдэггүй бол вирусийн эсрэг эм уух гэж бүү яар

Коронавирус туссан, эс бөгөөд хавьтал болсон хэдий ч шинж тэмдэг илрээгүй иргэд айдас түгшүүртэй байгаа. Энэ үед иргэд вирусийн эмчилгээний эмийг дур мэдэн ууж эхлээд буй. Тэгвэл бид энэ тухай Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Ч.Болороогоос асууж, тодруулга бэлтгэлээ. Тэрбээр хэлэхдээ:

"Коронавирусийн үеийн шинж тэмдэг илрээгүй л бол та замбараагүй эм, бэлдмэл дур мэдэж битгий хэрэглээрэй. Ялангуяа вирусийн үйлчилгээтэй антибиотик яарч уух хэрэггүй. Түүний оронд дархлаа дэмжих лаа, шингэн эм, халуун цай хоол идэж, сайн унтаж амрахыг зөвлөж байна.

Эмчийн зааваргүй төрөл бүрийн эм ууснаар хожим шинж тэмдэг илэрсэн үеийн уух эмийн үйлчилгээг бууруулж болно. Суурь өвчингүй, эрүүл биетэй хүмүүс аль болох тайван байж, цэвэр агаар гэртээ сэлгэж, халуун хоол цайгаа ууж, хорт зуршлаас татгалзаж сайн нойр авахыг хичээгээрэй. Харин хууч өвчинтэй, хатгаа авч байсан, шинж тэмдэг илэрсэн хугацаа алдалгүй эмнэлгийн хяналтад ороорой” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button