СПОРТ

Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших, Д.Цэрэнтогтох нарыг наадмаар барилдахгүй байхыг уриаллаа

МҮБХ-ноос допинг хэрэглэсэн бөхчүүдийг наадмаар барилдахгүй байх уриалга дэвшүүлжээ.

УРИАЛГА

Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн их баяр наадмаар шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээ өгсөн Улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн тухай баримтыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн.

Дээрх асуудлын хүрээнд төр засгийн байгууллагуудаас гаргасан зарим тогтоол, шийдвэрүүд мөн одоо дэлхийн олон оронд допингийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага тооцож эхэлсэнтэй холбоотойгоор Монгол бөхийн нэр хүнд урьд өмнө байгаагүй ихээр унаж, бөхчүүд, бөх сонирхогчдын дунд үл ойлголцол, маргаан үүсээд буйг та бүхэн сайн мэдэж, нөхцөл байдлыг ажиглан харж байгаа.

Иймд төр засаг, хууль шүүхийн байгууллагуудаас допингийн хариуцлагын талаар ямар ч шийдвэр гаргасан та бүхэн МҮБХ-ноос 2017 онд баталсан “Допингийн эсрэг журам, тогтоол”-д заасны дагуу допингийн зөрчил гаргасан бөх 2 жил барилдахгүй байх үүргийг сахин биелүүлж, монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэж, Монголын хүчит бөхчүүдийнхээ эв нэгдэл, олон зуунаар өвлөгдөн ирсэн бөхийн ёс жудаг, нэр төрийг эрхэмлэн бодож, ухамсарлан 2021 оны 07-р сарын 10-12-ны өдрүүдэд болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалж байна.

Та бүхний гаргах зөв шийдвэр монгол бөхөд үүсээд байгаа допинг гэх хар толбыг арилгах эхлэл болох, бөхчүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд нэн чухал гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
unshigch
unshigch
2021-06-15 11:47

urialah bish bur horigloh heregtei

зочин
зочин
2021-06-15 11:51

Чад�##� муутай бөхчүүд, бөх муутай аймгуудын хүмүүсийн дотор санааны илрэл л юмдаа. Бяруу болоогүй байж бухын суулттай баана гэдэг шиг ядаж Азидаа монгол үндэсний бөхийн олон улсын тэмцээн зохион байгуулаагүй байж олимпийн бөх шиг допингийн шинжилгээ хийж мөнгө угаагаад байх юмаа...

Зочин
Зочин
2021-06-15 12:51

ЭНЭ ХЭДЭН ГҮЗЭЭГЭЭ УНЖУУЛСАН БИЗДУНУУДЫГ ҮЗЭЖ ЯАДАГЫН. ХҮН ҮЗЭХГҮЙ БОЛ ТЭГЭЭД Л СӨНӨНӨ ШД. ЭСВЭЛ ХӨДӨӨ БАРИЛДААНАА ХИЙЦГЭЭ. ХОТЫН БИД НАРТ НААД БАРИЛДААН ЧИНЬ ОГТ ХЭРЭГГҮЙ. ТА ХЭДИЙН ЗОДОЛДООНООС ҮНЭН ЗАЛХАЖ БНА.

Холбоотой мэдээ

Back to top button