Нийгмийн
ТОДРУУЛГА: “Болор цом” наадамд цагдаагийн зургаан албан хаагч оролцоно

38 дахь удаагийн “Болор цом” наадам зургаадугаар сарын 19-нд “Сүлд” чуулгын тайзнаа болно. Наадмын II шатанд шалгарсан 30 яруу найрагчийн нэрийг бид танилцуулсан.
Энэ удаагийн яруу найргийн наадам цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан хамтран зохион байгуулж буйгаараа онцлог. Яруу найраг сонирхогчийн дунд цагдаагийн сэдвийн хүрээнд болно гэх ойлголттой байсан юм. Иймд бид Монголын зохиолчдын эвлэлээс дээрх асуудлыг тодрууллаа.
“Цагдаагийн сэдвийн хүрээнд болохгүй. Харин цагдаагийн зургаан албан хаагч оролцож байгаа. Тэд энэ хүрээндээ шүлэглэх байх. Эхний даваанд эх орны сэдэв байх магадлалтай гэж ярилцаж байгаа. Гэхдээ эцэслэсэн хариу гараагүй байна” гэлээ.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.