Нийгмийн

О.Батдэлгэр: Намайг цэрэг зодож, мөнгө авсныг тогтоогоогүй байж дарамталсаар байж ажлаас гаргасан

ЗХЖШ-ын 032-р ангид алба хааж байсан, ахлах ахлагч цолтой О.Батдэлгэр хохирсон талаар түүний өмгөөлөгч Г.Балжмаа болон О.Батдэлгэр нар мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Г.Балжмаа хэлэхдээ “ ЗХЖШ-ынхан цахимаар гарсан мэдээлэлд үндэслэн хүний амьдралыг сүйрүүлж байна. Миний үйлчлүүлэгч даармт шахалтаас болж, өөрийн хүсэлтээр ажлаас гарсан.  

2020.03.22-ны өдөр фэйсбүүкээр ил болсон. Тус ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчийн эгч миний үйлчлүүлэгч О.Батдэлгэрийн эсрэг гомдол гаргасан. Тус цэрэг О.Батдэлгэр гэдэг ахлагчид хоёр үндэслэлээр гомдол гарсан. Энэ хүнд зодулсны улмаас шүд нь зуураад, гүйлсэн булчирхай цочсон. Мөн дансаар мөнгө авдаг байсан шалгаж өгнө үү гэж ЗХЖШ-т гомдол гаргасан. Одоо хүртэл эцсийн шийдвэр гаргаагүй байна. Гэтэл О.Батдэлгэрийг аман байдлаар элдэв дарамт шахалт учруулсаар ажлыг нь авсан. Таван нялх хүүхэдтэй хүнийг шууд гудамжинд гаргасан. Эхнэр нь зоогийн газар ажилладаг байсан. Хөл хорионы үед ямар ч орлогогүй энэ гэр бүлийг гаргуунд нь хаясан.

Үндсэн хуульд зааснаар хүнийг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүхээр шийддэг. Гэтэл энэ хүнийг ажлаас нь гаргаад зогсохгүй, давхар цагдаад өгч яллуулах гэж байна.

Би энэ асуудлаар ЗХЖШ-ын дарга нартай уулзах гэж очиход хөлөө ачиж суучхаад, бохь зажлаад яах гэж ирсэн юм. Тэр хүн чинь өөрөө ичсэндээ ажлаа өгсөн гэх мэт зүйл яриад, урдаас бичлэг хийгээд сууж байна. Дарга нар нь ийм байдалтай, бие зөв авч явж чадахгүй байхад энэ салбарт бугшсан бузар булайг яаж илчлэх юм бэ” гэв.

Харин хохирсон гэх О.Батдэлгэр ярихдаа “Дарга нарын хууль бус үйлдлээс болж, ажилгүй брлж хохирсон. 2021.03.22-ны өдөр Д.Дэлгэрхишиг гэдэг хүнээс бэлтгэл байлдагч Д.Бямбадорж гэдэг цэрэг алба хааж байх хугацаандаа надад зодуулсан гэж өргөдөл, гомдол гаргасан.

Үүний дагуу ЗХЖШ-аас ирж шалгасан. Шалгаад одоо хүртэл ямар ч шийдвэр өгөөгүй. Тэгсэн хэрнээ намайг мөнгө авсан нь батлагдсан гэсэн. Чи ажлаас гарах өргөдлөө өг. Нэг хоногийн дотор ангийн захирагчдаа цохуулаад яв гэж аман тушаал өгсөн. Шалгалтын явцад миний буруутай үйлдэл тогтоогдоогүй байхад эрүүгийн гэмт хэрэг хийсэн мэтээр ажлын байранд дарамт шаралт үзүүлж, бузар булайгаар дууддаг болсон. Ингээд би сарын дараа өөрийн хүсэлтээр гарах өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан.

Намайг гүтгэлгээр ажлаас гаргасан. Таван хүүхдээ тэжээж чадахгүй, ажил хайгаад, цагдаад шалгуулаад, яллуулах гээд явж байна. Надаас өмнө хэчнээн залуу хохирч байсныг мэдэхгүй. Надаас өөр залуучууд битгий хохироосой гэж энэ мэдээлллийг өгч байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button