
УИХ дахь Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэж байгаа юм.
Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
“Их зузаан илтгэл бэлдлээ гэж зарим гишүүн уурлаж байх шиг байна. Бэлдэх хэрэгтэй, УИХ-ын гишүүд бүр уншиж танилцах хэрэгтэй. Ноцтой асуудлуудыг ярих хэрэгтэй.
Яг Итали шиг, төр нь иргэнээ хаясан явдал тохиолдсон. “Очиж үзнэ ээ” гээд хаяад утсаа салгаад алга болсон тохиолдол ч гарсан. Одоо витамины үнэ хэд дахин өсчихсөн байна. Арбидол гэж эм 6 мянга байснаа 30 мянган болчихсон байна гэж байна. Эмнэлгийн ачаалал таазандаа тулчихлаа. Одоо болохоо больсон шүү. Эмчилж байгаа 5 мянган хүний 20 хувь нь маш хүнд байна. Энэ асуудлуудад тодорхой хариу өгөх ёстой. Өнөөдөр энэ л хамгийн чухал байна. Эм, тариа, витамин дээр даатгал үйлчлэх үү, үгүй юу. Найр наадам яах вэ. Тэр хүртэл хоёр долоо хоногийн хугацаанд хэчнээн мянган хүн өвдөх вэ. Энэ асуудлуудыг яримаар байна” гэлээ.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн шүү
Наадахаа сонгуулийн өмнө ярьж,сонгуулиа хойшлуулсан бол ийм гамшиг болохгүй байлаа.Мөн ВАКЦИНЫ чанарт анхаарал тавиачээ.Израйль улсаас жишээ ав
Үнэ хөөрөгдөад байгаа эмийн компани, эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцал. Өөр компанид эрхийг нь өгчих.
Засгийн газар нэг сайхан мөрөөдлийн баг боллоо.ерөнхий сайд нь нэг л бөөн хийсвэр зүйл ярьж байхаар эхлээд коронагийн өвчлөлд анхаарахгүй бол .бусад зүйл нь хийх ёстой ажид хийгдээд явна алмааруулаад л яоиад явахын өөрөө ч гэсэн энэ тэнд уулзалт хийгээд сүрэг хүн дагуулаад тэнээд байхын тийм л дүрдээ ормоор бөйвал хэдэн өвчин авсан хүмүзсээ эм тариа дөхүүлэж өг
ЦАР ТАХАЛЫН ТЭМЦЭЛД ЕРӨНХИЙ САЙД, УБ ХОТЫН ДАРГА НАРЫН МАНЛАЙЛАЛ ТАРУУ УЧРААС ИЙМ БОЛЛОО.ЗАСАГЛАЛЫН ХОМСДОЛЫГ ДАРУЙ АРИЛГА .
Ниргэсэн хойно хашгирав...