Нийгмийн

ТОДРУУЛГА: Зам засварын ажлыг хугацаанаас нь өмнө дуусгахаар ажиллаж байна

Улаанбаатар хотын зам засварын ажил өнгөрсөн сард эхэлсэн.

Иймд Улаанбаатар хотын зам засвар, арчлалын газрын ерөнхий инженер Б.Баатархүүгээс ажлын явцын талаар тодрууллаа.

Тэрбээр “Манай компани Улаанбаатар хотын зам засвар, нөхөөс бөглөөний ажлыг Сонгионхайрхан, Баянзүрх дүүргүүдэд хийж гүйцэтгэж байна. Зам засварын төлөвлөгөөт хугацаа наймдугаар сарын 30 хүртэл хийнэ гэж гэрээлсэн. Гэвч бид гэрээнд заасан хугацаанаасаа өмнө хийж гүйцэтгэхээр төлөвлөөд шахуу ажиллаж байна. Одоогийн байдлаар замын нөхөөс бөглөөний ажлын явц 50-аас дээш хувьтай байна” гэлээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button