Нийгмийн

Б.Баярбямба: Арбидол эмийн олон улсын нэршил нь “Умифеновир”

Цахим орчинд алдаршсан эмч Б.Баярбямба өөрийн цахим хуудаст ийн бичжээ. Тэрбээр хэлэхдээ:

“Гадуур “Арбидол” эмний эрэлт ихсэж байна. Эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа үнэ өсөж байна. Учир нь ЭМСайдын баталсан “Ковид-19” эмчилгээний удирдамжинд “Арбидол” гэх эм орсон билээ. Уг нь төрийн захиргааны байгууллага эрх зүйн баримт бичиг гаргахдаа эмний үйлдвэрлэгч компанийн худалдааны нэршил бус олон улсын нэршлээр бичиж оруулах учиртай.

Эмчилгээний удирдамж баталж гаргахдаа “Умифеновир” гэх олон улсын нэршлээр нь бичих ёстой. Монгол улсад Арбидол, Арбивир, Афлюдол гэх зэрэг өөр өөр эмийн үйлдвэрийн худалдааны нэршил бүхий “Умифеновир” эм орж ирсэн. Гэвч ЭМЯ удирдамж батлахдаа ганцхан үйлдвэрлэгчийн худалдааны нэршлээр удирдамжинд оруулж өгсөн энэ үйлдлийг зөрчил гэж би хувьдаа харж байна. Үүнийг зохих байгууллага нь хянаж шалгах ёстой!

“Арбидол” гэх нэр тухайн эм үйлдвэрлэгч компанийн бүтээгдэхүүндээ оноож өгсөн худалдааны нэршил. Шинжлэх ухааны олон улсын нэршил нь “Умифеновир” гэж явдаг” гэжээ.

Хүндэтгэсэн,
Цахим Эмч

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button