Нийгмийн

“GEO улс төр” В.Путин, Ж.Байден нарын уулзалтыг тоймлолоо

Олон улсын тоймч Ё.Батбаярын  АНУ-аас бэлтгэн хүргэдэг “GEO улс төр” олон улсын тоймыг бид цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. Энэ удаад олон улсын тоймч Ё.Батбаяр нь ОХУ-ын ерөнхийлөгч Валедимр Путин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нарын уулзалтын цаад агуулгаар тойм бэлтгэсэн байна. Тэрээр тоймдоо хоёр улсын хоорондох шоронгийн хоригдол солилцох уламжлалыг сөхөн ярьсан бөгөөд энэ удаад төрийн дээд хэмжээний айлчлалын үр дүнд өршөөгдсөн Израиль улсын иргэн Мами Изахар бүсгүйд тохиолдсон аймшигт явдал болон АНУ-ын шоронд ял эдэлж буй Виктор Бутыг яагаад баривчлах болсныг үзүүлэхээр зорьжээ.

Жо Байден ОХУ-ыг цахим гэмт хэрэгтнүүдийг хамгаалж хаацайлдаг гэж буруутгадаг. Тэднийг өмөөрч хамгаалалгүй олон улсын шүүхэд өгч байхыг уриалсан аж. Харин Валедимр Путин  тухайн  саналын нааштайгаар хүлээн авахад бэлэн бид кибэр гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн өгөх хэрэгтэй гэж хариулжээ.

 Энэ хоёр орон нь сайн санааг илэрхийлж ялтан солилцдог уламжлалтай. Иймд Орос улсад АНУ-ын шоронд ял эдэлж байгаа Виктор Бутыг хэнээр солилцох бол гэсэг асуулт топ сэдэв болсон байна. Түүнийг Навалинаар солилцъё гэх давлагаа их байгаа. Гэвч АНУ-ын иргэн Пол Уиланаар солилцох хүсэх их байна. Харин Виктор Бутад 25 жилийн хорих ял оноосон шүүгч ОХУ-д тагнуул хийж яваад баригдсан Пол Уиланаар солилцох нь зөв гэж ярьсан. Пол Уиланд 16 жил хорих ял оноогдсон юм. Түүнийг Виктор Буттай солилцох зарчмаар ОХУ-ын тусгай алба гүйцэтгэх ажиллагааг зохиосон гэж үздэг.

Виктор Бут арван жилийн сургуулиа төгсөөд хоёр жил цэргийн алба хаасны дараа Батлан хамгаалахын цэргийн гадаад хэлний сургуульд суралцахаар Москва хотыг зорьсон. Гаднын таван хэлээр ярьдгаас гадна нэмээд найман хэлээр ойлголцох түвшинд наймаа хийдэг байжээ. Ангол улсад ЗХУ цэргийн 339-р ангид нисэхийн цэргийн ангид орчуулагч хийдэг байсан. Үүнээс үүдэн нисэх онгоцоор зэвсэг тээвэрлэдэг нь улбаатай юм. Виктор Бутад Ази, Африкт болсон дайны халуун цэгүүдэд зэр зэвсэг нийлүүлснээр маш их орлого олсон тул түүнийг үхлийн худалдаачин гэдэг аж. Түүнд улс төрийн талцал хамаагүй байсан учир дайтаж байгаа хоёр улсад хоёуланд зэвсэг нийлүүлдэг байв.

Зэвгийн наймаа нь гаарч 2005 оноос хэвлэл мэдээллийг шуугиулснаас хойш гаднын улсууд түүнийг хэл амнаас айж нэвтрүүлэхээ больсноор ОХУ-руу явахаас өөр аргагүй болжээ. 2002 онд Кень улсын хамгийн том алмазны ордны эзэн Бельгид мөнгө угаасан хэргээр баригдсан бөгөөд шүүх хурал дээр Виктор Бутыг АНУ-ын заналт дайсны бүлэглэлд зэвсэг нийлүүлж байсныг мэдэгджээ. 2008 оны гуравдугаар сарын 06-ны өдөр АНУ-ын хар тамхитай тэмцэх албаны тусгай албаныхан Таиландын Ванкук хотод баривчилжээ. Түүнийг Таиландад баривчлахыг тулд олон хүн хуйвалдсан том ажиллагаа өрнөсөн юм. Өөрсдийгөө Колумбын хувьсгалт дайчин гэж танилцуулсан АНУ-ын хар тамхитай тэмцэх тусгай агентууд Виктор Бутаас газар, агаар гэсэн ангиллын пуужин худалдан авах хүсэлт гаргасан бөгөөд энэ уулзалтад Виктор Бут жинхэнэ их гарын зэвсгийн наймаачин гэдгээ харуулж олон зүйл тайлбарлаж ярьсан. Мөн олон төрлийн зэр зэвсгийг нийлүүлж чадна гэдгээ хэлчихсэн байв. Энэ нь эцэстээ шүүхийн өмнө түүний эсрэг нотлох баримт болон хувирчээ. 2010 онд түүнийг Таиландын Вант улсаас АНУ-руу шилжүүлэн өгсөн бөгөөд ОХУ үүнийг нь хууль бус гэж эсэргүүцсэн байна. 2012 оны дөрөвдүгээр сарын шүүх хурлаар түүнийг террорист бүлэглэлд зэвсэг нийлүүлэхийг завдсан зүйл ангиар түүнд хамгийн бага ялын хэмжээ буюу 25 жилийн ял оноожээ.

Виктор Бутыг ОХУ-д хүлээлгэн өгөх талаар эцсийн шийдвэрийг гаргаагүй байгаа бөгөөд асуудлыг хоёр тал харилцан ярилцсаар байгаа юм. ийм асуудал шийдэгдэхээ хүрвэл маш хурдан шийдэгддэгийг Путин Израиль улсын иргэн Мами Изахарыг төрийн айлчлал хийж байхдаа өршөөхөө мэдэгдэж хэдхэн хоногийн дараа шийдэгдэж байсан түүхтэй.

Эцэст нь тэрээр том улс төр заримдаа нэг хүний амь нас хувь заяанд тогтож байдаг гэж тоймынхоо төгсгөлд хэлжээ.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-17 08:33

Батбаяр хоолой нь яг тохирсон хүн юм аа

Back to top button