НийгмийнСПОРТ

Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын улсын начин цолыг хураасныг хүчингүй болгожээ

Ардын хувьсгалын 93 жилийн ойн буюу 2015 оны наадамд тав даван, улсын начин цол хүртсэн Архангай аймгийн Тариат сумын харьяат бөх Н.Адьяабат, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат бөх Б.Суманчулуун нараас допинг илэрсэн билээ.

Улмаар тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, тэдний цолыг хураасан юм. Түүнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Н.Адьяабат, Б.Суманчулуун нар аймгийн арслан цолтой барилдаж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга албаа өгөхөөсөө өмнө буюу зургаадугаар сарын 24-нд зарлиг гарган, Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын цолыг хураасныг хүчингүй болгожээ. Улмаар тэдний цолыг хасаагүйд тооцсон байна.

Ингэснээр Н.Адьяабат, Б.Суманчулуун нарын улсын начин цол сэргэлээ.  Өнөө жил тэд улсын начин цолтой барилдах нь.

Сонирхуулахад, өнгөрсөн жил улсын наадмын тавын даваанд Н.Батсуурь Б.Суманчулууныг өвдөг шороодуулсан. Улмаар түүнээс допинг илэрсэн тул Б.Суманчулуун улсын начин цол нөхөж авахаар болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-28 21:47

Ганзоригийн цол яагаад сэргэсэнгүй вэ. Ардын хүүхдүүдийг �##�аг үзэх муухай.

Уншигч
Уншигч
2021-06-28 22:34

Суманчулуунд баяр хүргэе, цолоо бат�##�ж сайн барилдаарай

100 жилийн ойд зориулсан юм бол бүгдийг нь сэргээгээч
100 жилийн ойд зориулсан юм бол бүгдийг нь сэргээгээч
2021-06-29 21:55

Ганзоригийн цолыг яагаад сэргээсэнгүйв?

Холбоотой мэдээ

Back to top button