СПОРТ

Жүдоч А.Мөнхбатын паралимпийн эрх албан ёсоор баталгаажив

“Токио-2020” паралимпийн наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болно. Тус наадамд оролцох Монголын тамирчдын тоо өнөөдөр нэгээр нэмэгдлээ.

Уншигч та бүхэнд баяртай мэдэээ дуулгахад, пара жүдо бөхийн 66 кг-д Аажимын Мөнхбат паралимпийн эрх авсныг Олон улсын паралимпийн хорооноос өнөөдөр албан ёсоор баталгаажуулав.

Зургийн тодорхойлолт алга байна.

Чансаагаараа дэлхийд VII байрт эрэмбэтэй тэрбээр хараагүйчүүдийн дэлхийн наадмын алт, мөнгөн медальтай.  Ингэснээр Монгол Улс Токиогийн паралимпийн наадамд спортын зургаан төрөлд найман тамирчнаа оролцуулахаар боллоо.

Маргааш Чех улсад пара байт харвааны тэмцээн эхэлнэ. Паралимпийн эрх олгох тус тэмцээнд Монголоос дөрвөн тамирчин цэц сорино.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button