Нийгмийн

Г.Эрдэнэбат: Хүссэн сургуульдаа орохын тулд зураг зурж олсон мөнгөө цуглуулсаар байна

Хан Хэнтий цогцолбор сургуулийн 12а ангийн төгсөгч. Түүнийг Ганбаатарын Эрдэнэбат гэдэг. Ирэх сард элсэлтийн шалгалтаа өгч, дараа сар нь их сургуульд элсэнэ. Тэрбээр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрж өссөн бөгөөд уран зурагт хайртай нэгэн. Иймд энэ удаагийн ярилцлагадаа хөдөлмөрч, хичээнгүй Г.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Яагаад айлын хашаанд зураг зурах болов?

-Би гурван шалтгааны улмаас айлын хашаанд зураг зурж байгаа. Нэгт их сургуульд орох мөнгөө цуглуулж, гэрийнхэндээ санхүүгийн дарамт үзүүлэхгүй байх. Хоёрт, зураач болох нь миний ирээдүйн мөрөөдөл. Зураг зурснаар гар зүгширч, өнгө будгийн уусал, мэдрэмж нэмэгдэх гээд давуу тал ихтэй учир мэргэжлийнхээ ур чадварыг дээшлүүлэхээр ийн бэлдэж байна. Гуравт би зурах дуртай.

-Ямар сургуульд сурах гэж байна вэ?

-Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуульд Монгол зургийн чиглэлд сурахаар төлөвлөж байна. Хүссэн сургуульдаа орохын тулд зураг зурж олсон мөнгөө цуглуулсаар л байгаа.

-Зураг зурахад өдөрт хэчнээн цагийг зарцуулж байна вэ?

-Өглөө зургаан цагаас эхлээд зургандаа гарна. Харин үдийн халуунд амардаг. Нарны элч хурц төөнөх зуурт гэртээ орж ЭЕШ-даа бэлдэнэ. Харин нар буцаж, гадаа сүүдэртээд, жаахан сэрүүн болохоор гарч ирээд зургаа үргэлжлүүлдэг. Ер нь орой есөн цагийн үед буудаг. Нар хэзээ шингэнэ тэр цагт л зурахаа больдог доо.

-ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЗУРГИЙН ЗАХИАЛГА ИХ ИРСЭН-

-Айлууд ихэвчлэн ямар зураг зуруулдаг вэ?

-Айлууд хашаан дээрээ ихэвчлэн хүүхдэд ээлтэй зураг зуруулдаг. Тухайлбал, нүдээ хоёр гарынхаа алгаараа тагласан, чихээ дарсан, амаа халхалсан зураг гэх мэт. Утга санаа нь хүүхдийн дэргэд буруу үйлдэл хийхгүй, муухай үгийг сонсгохгүй, муухай үг хэлэхгүй гэсэн утгыг агуулдаг. Ингэж болохгүй шүү гэдэг утгыг нийгэмд өгч буй маш том дохио. Харахад айлын хашаан дээрх энгийн зурагмэт боловч үүний цаана утга учир бий. "Ийм зүйлд хүмүүс соргог шүү, битгий ингээрэй” л гэсэн үг. Үүнээс гадна хүмүүс бэлгэдлийн шинжтэй тэмээн жин, монгол банхар зуруулж байна. Бага насны хүүхэдтэй айлууд хүүхэлдэйн баатар зуруулах хандлагатай. Монгол зургийн хувьд ажиллагаа ихтэй, зурсны дараа урамтай. Харин хүүхэлдэйн баатрын зураг зурахад амархан байдаг. Өөрийгөө хөгжүүлж монгол зураг зурах нь илүү сонирхолтой юм.

-Хэчнээн айлын хашаан дээр зураг зураад байна вэ?

-Одоогоор хоёр айлын хашааг бүрэн будаж дуусгасан. Жижиг хашааг хоёр өдөрт зурж, будна. Том хашааг дөрвөн өдөрт дуусгаж байгаа. Хашаандаа зураг зуруулах хүмүүс ихсээд л байна. Одоогийн байдлаар 20 гаруй айлын захиалга аваад баталчихсан. Мэдээлэл авахаар залгасан хүн 50 гаруй бий.

МӨНГӨ ЧУХАЛ Ч, ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ

-Зургаа зурахдаа ямар будаг ашигладаг вэ?

-Миний хэрэглэдэг будгийн материал эко биш, ердийн барилгын будгийг сонгоод л будчихдаг. Биед жаахан хортой. Тиймээс амны хаалт, малгай зүүж байгаад л зургаа будна. Харин дараа нь эрүүл мэнддээ зориулж хор тайлах зорилгоор заавал нэг аяга сүү уудаг. Ер нь хортой нөхцөлд ажилладаг, хэт ягаан туяаны хамааралтай хүмүүс эрүүл мэндээ хамгаалж байгаа эхний алхам бол цагаан идээ, нэг аяга сүүнээс л эхэлнэ. Мөнгө чухал ч гэлээ эрүүл мэнд эрхэм шүү дээ.

-Зураг зурахын юу нь сайхан бэ, хэзээнээс эхлэн зурах дуртайгаа мэдэв?

-Би цэцэрлэгт байхдаа нагац ахтайгаа удаан хугацаанд хамт байсан. Нагац ах маань зурдаг, гарын ур дүйтэй Хэнтий аймгийн Дадал сумын С.Өлзийбаяр гэж хүн байсан. Шавраар баримал хийнэ, сийлбэр хийнэ, уран зураг янзын сайхан зурна. Тэдгээрийг харж өссөн болохоор дуртай болчихсон. Зурах дуртай, авьяастай байгааг багш нар маань харж анзаараад дэмждэг байсан. Тэмцээн уралдаанд их оруулна. Дунд ангиасаа тэмцээнд дандаа ордог байлаа.

-Хүмүүс хөдөлмөрийг нь хэрхэн үнэлж байна вэ?

-Хүмүүс хөдөлмөрийг маань сайн үнэлж байгаа. Зурсны дараа үгээрээ их урамшуулдаг. Хэнтий аймгийн хүүхдийн төлөө төвийн дарга уулзаж, дэмжиж захиалга олж өгч байгаа. Түүнээс гадна будсан хашааныхаа хажуугаар явах мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй гоё байдаг. Тэр хавийг тэр чигт нь цэвэрхэн миний сэтгэлд цэлийж байгаа шигээр цэлмэсэн мэдрэмж энэ хашааны гадна бүрдээсэй гэж боддог. Метр квадрат нь 25 мянга орчим. Таньдаг, туслах юм сан гэж боддог хүмүүстээ материалынхаа үнийг шингээгээд л зураад өгчихдөг.

БУРХАН БОЛСОН НАГАЦ АХЫНХАА ХӨРГИЙГ АНХ ЗУРСАН НЬ ХӨРӨГ ЗУРАХ ЭХЛЭЛ БОЛСОН

-Хөрөг зураг их зурдаг юм билээ?

-Энэ бүхэнд хөтөлж оруулсан нагац ах маань намайг дунд ангид байхад бурхан болчихсон. Ахыгаа их санадаг байсан учраас нагац ахынхаа хөргийг анх зурсан нь хөрөг зурах эхлэл болсон л доо. Хүмүүсийн зургийг захиалгаар зурж мөнгө олно, заримдаа зүгээр зурж өгнө. Дүрслэх урлагийн багш нар маань ихийг зааж, зөвлөсөн. Нагац ах уран зурагт хөтөлж оруулсан хүн юм бол, багш нар маань надад зааж сургаснаараа зурагт хайртай болгосон юм.

-Гаргасан амжилтуудаасаа дурдвал?

-Хамгийн сүүлд “Зэвсэгт хүчний 100 жил”-ийн ойн улсын уралдаанд тусгай байр, “Зүүн хойд Азийн соёл” олон улсын наадмаас дэд байранд орсон. Аймгийнхаа тэмцээнүүдэд дандаа шагналт байранд ордог. Мөн уран зургаас гадна бүжиглэх дуртай. Би монгол бүжгийн “Сакура” гэдэг хамтлагт бүжиглэдэг. Манай хамтлагийн хамгийн том амжилт гэвэл “Азийн урлагийн 10-р их наадам”-д дэд байранд орж байсан явдал юм байна. Ташрамд хэлэхэд энэ хашааны зургийн ажилд найзууд маань надад тусалж байгаа.

-Зургаа зурахад найзууд нь тусалдаг гэв үү?

Тийм ээ. Зургаа зурахад найзууд маань надад их тус дэм болж байгаа. Зургаа гаргасан хойно арын дэвсгэр өнгийг тэд буддаг. Шүүмжлэх зүйл байвал бусдыг харахаас өмнө хараад надад түрүүлж хэлдэг. Миний төлөө энийг ингэж засмаар юм байна, ингэвэл гоё гэж үргэлж зөвлөгөө өгч тусалдаг. Боломж олдсон дээр М.Гансугар, Х.Мөнх-Од, Г.Ганшагай, Д.Жанчив, Г.Хосбаяр найзууддаа баярлалаа гэж хэлье.

Э.ҮҮРИЙНЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Yum
Yum
2021-07-06 08:37

hvmvvs mini demjeed duudaad zuruulaarai. saihan hudulmurch hvv bba

Зочин
Зочин
2021-07-06 12:28

Mundag huu bn. Amjilt husie sain zuraach bolooroi.

Зочин
Зочин
2021-07-06 20:36

Сайн

Зочин
Зочин
2021-07-06 21:19

amjilt husie.

websites for generic viagra tablets
websites for generic viagra tablets
2021-11-02 05:48

Is Amoxicillin Good For Treating Pleurisy

real cialis online
real cialis online
2021-11-02 15:21

Viagra Generika Gunstig Online Kaufen

viagra buy cheap
viagra buy cheap
2021-11-03 03:22

Peor Hora Para Tomar Propecia

Stromectol
Stromectol
2021-11-09 16:51

Cialis Vendita Farmacia

Priligy
Priligy
2021-11-12 12:44

cialis or viagra which is better

order cialis online
order cialis online
2021-12-04 04:04

How To Spell Amoxicillin

plaquenil side effects weight gain
plaquenil side effects weight gain
2021-12-06 06:12

Best Over The Counter Viagra Substitute

Зочин
Зочин
2022-06-06 16:24

Hashaan deerei zurag zuruuli

Холбоотой мэдээ

Back to top button