НийгмийнНИЙГЭМ

З.Боргилмаа: Ажлаа хийж явсан сэтгүүлчийн биед халдсан цагдаа буруугаа хүлээхгүй байна

Ардчилсан намын гишүүд Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарлах үед сурвалжилж явсан сэтгүүлч цагдаагийн хөлд үрэгдэн газар унасан. Энэ явдлын дараа Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Хууль зүй дотоод хэргийн сайд болон Цагдаагийн ерөнхий газарт гомдол, шаардлага хүргүүлсэн юм.

Шаардлагын хариуд цагдаагийн байгууллагаас “Сэтгүүлч өөрөө унаад, нийгэмд буруу ойлголт төрүүлсэн, цагдаагийн байгууллага сэтгүүлчдийн ажилд саад хийгээгүй, эсрэгээрээ сэтгүүлчид цагдаагийнхны ажилд саад болсон” гэх хариу явуулжээ.

Энэ маргааны талаар Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ талаар МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа “Өлсгөлөн зарлаж байсан үйл явдлыг сурвалжлахаар талбай руу нэвтрэх гэсэн сэтгүүлчдэд цагдаагийн алба хаагчид шаардлага тавиад улмаар хүч хэрэглэж түлхэж унагаасан. Энэ үйл явдлын хохирогч болсон сэтгүүлч нь NTV телевизийн сэтгүүлч Д.Уламбаяр. Д.Уламбаярыг түлхүүлж унаснаас хэд хоногийн дараа талбай дээрх үйл явдлыг сурвалжлах гэсэн сэтгүүлчдэд хүч хэрэглэж, Парламент телевизийн сэтгүүлч Г.Гэрэлмаа болон Bolod.mn сайтын сэтгүүлч С.Чинтогтох нар мөн унасан.

Цагдаагийн алба хаагчдын ёс зүйг гайхаж байна. Илэрхий цагдаагийнхны хөлд үрэгдээд унасан байхад өөрсдөө унасан гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Буруугаа хүлээхгүй байна. Хүчний байгууллагын үйлчлэл байхгүйгээр өөрөө унасан гэсэн дүгнэлт гаргаж, шууд дамжуулалтыг эвлүүлэг гэж байгааг ойлгохгүй байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-07 16:47

erguu m#l

Зочин
Зочин
2021-07-07 17:31

Хамгийн том шантажчин сэтгүүлчид. Доторх идээ бээрээ эхлээд шах.

Зочин
Зочин
2021-07-07 20:48

ЦАГЛААГИЙН АЖИЛТНУУДЫГ БАС ХҮНДЭЛЖ, ШААРДЛАГЫГ НЬ БИЕЛҮҮЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ СЭТГҮҮЛ Ч НЭРТЭЙ ЛУЙВАРЧДАА....

Сэтгүүл
Сэтгүүл
2021-07-08 08:03

Сэтгүүлч гсн хэдэн увайгүй авгай нар хэнд хэрэгтэйн. Бүгд мөнгөөр хөдлөнө. Хөдөөний баахан авгай нар үнээн зэлэн дээр хов ярьж бгаам шиг ямар ч цёнзургүй тэр тэднийд хоноод явлаа, тэр тнрний хүүхэд тэр тгсн гэнэ гэдэг шиг ярина. Эрэгтэй сэтгүүлчид их хэрэгтэй байна. Арөй л дүн нуруутай. Өөрсдөө хүн рүү аймаар дайрна. Хамга�##�ахаар худлаа саваад унана. Өөрсдөө орон зай хил хязгаараа барих хэрэгтэйшдээ. Хмга�##�лттай бүс рүү дайрв�##� хамга�##�ах нь цагдаагиын үүрэг. Тэд бас эрхтэй үүрэгтэй

Back to top button