СПОРТ

ТАНИЛЦ: 3x3 төрлөөр олимпод оролцох Монголын багийн бүрэлдэхүүн

Монгол Улс багийн спортын төрөлд түүхэндээ анх удаа олимпийн эрх авсан нь сагсан бөмбөгийн 3x3 төрөл. Олимпийн наадамд Монгол Улс эмэгтэй шигшээ багаа сойно. Токиогийн олимпод бэлтгэх багийг 2019 онд есөн тамирчны бүрэлдэхүүнтэй байгуулж, хэн, хэнийг олимпод оролцуулахаа албан ёсоор сонгожээ.

6 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо, “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны хамтран гаргасан журмын дагуу нэг баг дөрвөн үндсэн тоглогч, солилцооны хоёр тамирчнаар багаа бүрдүүлнэ.

Олимпийн наадамд оролцох Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн:

1.Баясгалангийн Солонго

2.Энхтайваны Чимэддолгор

3.Мөнхсайханы Цэрэнлхам

4.Онолбаатарын Хулан

5.Даваасүрэнгийн Ганзул

6.Баатарын Болор-Эрдэнэ нар багтлаа.

Монголын баг долдугаар сарын 16-нд Токиог зорино. Улмаар долдугаар сарын 23-нд үндсэн дөрвөн тоглогчоо зарлана.

Залуучуудын шигшээ багийн тоглогч Б.Ариунцэцэг, Г.Минжин нар бэртлийн улмаас энэ удаагийн олимпод оролцох, сонгогдох боломжгүй болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button