Нийгмийн

Төө өндөртэй ч дэлхийн хамгийн аюултай муур

Дэлхийн дээрх үхлийн аюултай муур бол арслан, бар, ирвэсний аль нь ч биш. Харин Африкт амьдардаг бяцхан хар хөлт 20 см өндөртэй муур юм.Өмнөд Африкт шөнийн цагаар аж төрдөг энэ амьтан бүх агнуурынхаа 60 хувийг амжилттай хийдэг учир дэлхийн хамгийн үхэлд хүргэх аюултай мууранд тооцогддог байна.

“Энэ жижигхэн амьтан ирвэсний зургаан сар барих олзыг нэг шөнийн дотор барьж чадна” гэж Смитсонианаас мэдээлжээ.

Тэд ихэвчлэн мэрэгч амьтад болон шувуу агнадаг бөгөөд гаднаас нь хараад хэчнээн чадварлаг анчин гэдгийг нь бараг тааварлах боломжгүй байдаг аж. Учир нь хар хөлт өхөөрдөм дугуй царай, цайвар хүрэн, хар толботой бөгөөд гэрийн муураас гадаад төрхөөрөө бараг ялгарахгүй. Түүнчлэн биеийн хэмжээгээрээ тэднээс жижигхэн байдаг.

Энэ зэрлэг муур нь ердөө 36-52 см урттай, 20 см өндөр бөгөөд 1-3 кг жинтэй.Хар хөлтийн тухай Олон улсын байгаль хамгаалах холбооноос “Одоогоор тоо толгой нь хэвийн хэмжээнд байгаа ч ойрын ирээдүйд устах аюулд орно” хэмээсэн байна.

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button