ДЭЛХИЙ

Бээжинд Чин гүрний үеийн лакан эдлэлээр үзэсгэлэн гарчээ

Бээжин дэх “Guardian Art Center” үзэсгэлэнд энэ амралтын өдрөөр эртний лакан эдлэлүүдээр үзэсгэлэн гарчээ. Лакан урлал нь Хятадын хамгийн эртний урлагийн төрөлд багтдаг бөгөөд үүнд хүндэтгэл үзүүлж Ордны музейгээс 18 мянга гаруй цуглуулгынхаа зарим хэсгийг дэлгэсэн байна.

Үзмэрт багтсан бүтээлүүдийг 18-р зуунд Хятадын Цянлунгийн эзэн хаан ашиглаж байжээ. Тус хаан урлагийн энэ төрөлд онцгой дуртай байсан тул лакан урлал түүний үед нэлээдгүй хөгжжээ.

Лакан эдлэл нь эрт үед тансаг хэрэглээнд тооцогддог байсан. Үүнийг лакан паалангаар мод, хулс, даавуу гэх мэт материалыг бүрж хийдэг ба хэдэн арав бүр зуун давхар паалан нэмдэг байна.

Энэ талаар “Лакан бүтээлийг хийхэд дор хаяж нэг жил орчим хугацаа зарцуулагддаг. Олон давхаргыг нэмэхэд дор хаяж хэдэн сар зарцуулагддаг” гэж Ордны музейн чимэглэлийн урлагийн газрын ажилтан Синь На тайлбарлав. Мөн “Пааланг нарны доор хатаадаггүй. Зохистой хатуулагтай болгохын тулд тодорхой температур, чийгшлийн төвшинд байгалийн аргаар хатаах хэрэгтэй. Сийлбэр ч хийхэд багагүй хугацаа шаарддаг” хэмээн тэрбээр нэмж хэллээ.

Хятадын эртний соёлыг шүтэн бишрэгчдийн зүгээс энэ үзэсгэлэнг хэдэн зуун жилийн өмнөх эзэн хааны ордны ханан доторх амьдралыг тольдох сайхан боломж хэмээн дурджээ. Тэдний зарим нь үзэсгэлэнг сонирхохоор ирэхдээ  Хятадын уламжлалт хувцас өмссөн байсан аж.

   Эх сурвалж:News.cgtn.com

О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-12 18:45

haha za yashigaa

Back to top button