ДЭЛХИЙМэдээ

Кубийн иргэд эдийн засгийн хүндрэлээс болж засгийн газрынхаа эсрэг жагсаж байна

Куб улсын иргэд эдийн засгийн уналтад өртсөндөө болон эрх мэдэлтэнгүүд эрх чөлөөг нь боомилж байгаад бухимдаж эсэргүүцэн жагслаа. Энэ нь тэдний коммунист засгийн газрынхаа эсрэг сүүлийн арван жилд хийсэн хамгийн том эсэргүүцлийн жагсаал болсон юм. Нийслэл Гавана хотоос эхэлсэн тэмцэлд одоо Куб улс даяар нэгджээ. Тэд засгийн газрын эсрэг самбар барин “Дарангуйлалд автлаа!” хэмээн хашхиралдсан байна.

Олон нийтийн сүлжээнд байрлуулсан зургуудаас харахад тус улсын аюулгүй байдлын албаныхан жагсагчдын заримд нь хүч хэрэглэж байгаа аж. Тэднийг зодож, түлхэж байгаа зургууд цахим орчинд нэлээдгүй байршжээ.

“Цаг нь боллоо. Бид үүнийг ахиж тэвчиж чадахгүй. Бидэнд хоол, эм, эрх чөлөөний аль нь ч байхгүй. Тэд биднийг амьдруулахгүй байна. Бид аль хэдийн туйлдаа хүрлээ ” гэж эсэргүүцэгчдийн нэг н.Алехандро  “BBC” телевизэд ярьжээ.

Энэхүү эсэргүүцлийн жагсаалыг Кубийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел улс орныг нь тогтворгүйжүүлэх зорилготой АНУ-аас хөлслөн явуулж байгаа өдөөн хатгасан үйлдэл гэж мэдэгдэв. Тэрбээр нэгэн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр жагсагчдыг “гудамжин дахь хувьсгалчид” хэмээн нэрлэжээ. Мөн тэдэнтэй тэмцэх тушаалыг хууль хүчний байгууллагад өгсөн байна.

Энэхүү эсэргүүцлийн жагсаалыг Кубийн Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел улс орныг нь тогтворгүйжүүлэх зорилготой АНУ-аас хөлслөн явуулж байгаа өдөөн хатгасан үйлдэл гэж мэдэгдэв. Тэрбээр нэгэн телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр жагсагчдыг “гудамжин дахь хувьсгалчид” хэмээн нэрлэжээ. Мөн тэдэнтэй тэмцэх тушаалыг хууль хүчний байгууллагад өгсөн байна.

Куб улсын эдийн засагт цар тахлын нөхцөл байдал болон АНУ-ын хориг арга хэмжээнүүд хүндээр туссан. Түүнчлэн орлогынх нэг эх үүсвэр болох элсэн чихрийн экспорт хангалттай байгаагүй учир тус улс гадаад валютын нөөцийн хомстолд ороод байгаа юм.

Эх сурвалж: bbc.com

                                                                                                            О.ЭНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button