Нийгмийн

БЗД Онцгой комисс: Бид хичээн баярын өдрүүдэд ажиллаж байна, та ч бас хичээгээрэй

Бид хичээж байна. Та ч бас хичээгээрэй! Баянзүрх дүүргийн Онцгой комисс баяр, наадмын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/380, А/477 дугаартай захирамжуудийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Үүнд: 1.Баянзүрх дүүргийн 10, 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдийг үер, усны аюулд өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх зорилгоор 10:00-23:00 цагийн хооронд мотоциклтой эргүүлийн 20 чиглэлд 40 алба хаагч, явганы 17 чиглэлд 34 алба хаагч, нийт 74 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эргүүлийг зохион байгуулж, хяналт тавьж байна.

2. Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчидтай хамтран 2 алба хаагчийг томилгоожуулж, Онцгой байдлын аврах бүлгийн 4 алба хаагчийн хамтаар 10:00 цагаас 23:00 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10, 11, 20, 23 дугаар хороодын нутаг дэвсгэр Туул голд завьт эргүүлийг ажиллуулж, мэдээ мэдээлэл солилцон хамтран ажиллаж байна.

3. Баянзүрх дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдтэй хамтран тус газрын гуравдугаар хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан мэргэжилтнүүд Туул голын эрэг дагуу амарч, зугаалж байгаа иргэдэд голын усанд бага насны хүүхэд унаж эрсдэхээс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн хараа хяналтаа сайжруулах чиглэлээр мэдээлэл бүхий гарын авлагыг тухайн иргэдэд тарааж байна.

4. Дүүргийн төвийн бүсийн 25 хорооны нутаг дэвсгэрт Дотоод хэргийн Их сургуулийн сонсогч 19, цагдаагийн алба хаагч 81, нийт 100 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр явган эргүүлийн 50 чиглэлд өглөөний 11:00 цагаас 17:00 цаг, өдрийн 17:00 цагаас 23:00 цагийн хооронд 2 удаагийн ээлжээр явганы эргүүлд үүрэг гүйцэтгэж, иргэн бүрт шаардлага тавин ажиллаж байна.

5. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан хариуцлагын гэрээний нөхцөл шаардлагын биелэлтэд хяналт тавих зорилгоор цагдаагийн алба хаагч 2, Мэргэжлийн хяналтын хэлтсээс улсын байцаагч 2, дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс 1, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс 1, нийт 6 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус газрын хариуцсан хороодын нутаг дэвсгэрт 19:00 цагаас 23:00 цагийн хооронд иргэдийн нягтаршил их байгаа томоохон худалдааны төвүүд, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, иргэн хоорондын зайг бариулах, хариуцлагын гэрээнд заасан нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллах талаар зааварчилж байна.

6. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авах үеийн хамгаалалтад 8 алба хаагч 09:00 цагаас 17:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэж, нийт 520 иргэн, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Авто оношилгооны талбайд явуулын шинжилгээний баг 09:00 цагаас 11:00 цагийн хооронд нийт 100 иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авч, хэв журам сахиулах чиглэлээр 3 алба хаагч зөрчил дутагдалгүй ажилласан.

7. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр баталгаат бус замын 4 цэгт 24 цагаар 8 алба хаагч зөрчил дутагдалгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

8. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо СЭМҮТөвийн тусгаарлах байранд 45 эерэг тохиолдол, 22 дугаар хороо “Энэрэл” эмнэлгийн тусгаарлах байранд 55 эерэг тохиолдол, 3 дугаар хороо Сайд нарын 2 дугаар эмнэлгийн тусгаарлах байранд 64 эерэг тохиолдол, нийт 3 цэгт 164 иргэнийг тогтоосон обьектод тусгаарлах, аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр цагдаагийн хамгаалалтыг 24 цагаар зөрчил дутагдалгүй зохион байгуулан ажиллаж байна.

9. Цаг үеийн нөхцөл байдалд тохируулан Баянзүрх дүүргийн 10, 11, 20 дугаар хороо Улиастайн гүүр, Маршлын гүүр, Монгол шилтгээн орчим Туул голын эрэг дагуу иргэдийн хөдөлгөөн нягтаршил их байгаа цэгүүдэд дронтой эргүүлийг ажиллуулж, тогтоосон чиглэлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг мэдээ мэдээллээр хангаж ажиллаж байна. Завьт эргүүл болон мотоциклт эргүүлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, нийт алба хаагчдад халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн ажиллах чиглэлээр хариуцсан нэгжийн дарга нар тогтмол хяналт тавин ажиллаж, алба хаагч нэг бүрт нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч гель зэрэг шаардагдах эд зүйлсийг тухай бүр тавьж олгон, алба хаагчийн аюулгүй байдлыг хангаж ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-12 21:30

Bugd jivj uheesei

Зочин
Зочин
2021-07-13 08:52

buruu erhelsen setgetsiin ovchtoi yum shig halamjiin orkuudiig buur argadaj.bn sh de.hetsuu ch yum da.

order cialis online
order cialis online
2021-11-01 12:48

Vrai Viagra En Ligne

Viagra
Viagra
2021-11-04 11:05

Kamagra 100mg Reputable Site

Cialis
Cialis
2021-11-04 20:43

Amoxicillin 875

Stromectol
Stromectol
2021-11-06 04:07

Paroxetine 30mg Online India Pharmacy

Viagra
Viagra
2021-11-07 00:10

cialis drug interactions

Prednisone
Prednisone
2021-11-13 10:02

viagra y eyaculacion precoz

plaquenil maculopathy
plaquenil maculopathy
2021-12-04 09:56

Cytotec Efectos

hydroxychloroquine cost
hydroxychloroquine cost
2021-12-05 08:19

Propecia Largo Plazo

where to buy cialis online forum
where to buy cialis online forum
2021-12-07 12:18

Comprar Cialis Generico Madrid

Back to top button