Нийгмийн

С.Энхболд: PCR оношлуурыг 28 мянга, ремдезивир тариаг 50 мянган төгрөгөөр худалдан авдаг боллоо

Цар тахлын үед олон олон эм, оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлдэг байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хэдий бүгд хувийн хэвшлийн байгууллагууд ч гэлээ нийгмийн хариуцлагаа дээдэлж, ашгийг урьтал болголгүй ажиллаж, цар тахлыг даван гарахад хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлмээр байна.

ЭМЯ анх PCR оношлуурыг 55,000төгрөг , ремдезивир тариаг 149,600 төгрөгөөр худалдан авч байсан бол худалдан авах үйлдвэрлэгчдийн сонголтыг нэмэгдүүлсээр өнөөдөр PCR оношлуурыг 28,000төг, ремдезивир тариаг 50,000 төгрөгөөр худалдан авах боллоо.

Мэдээж чанар чухал. Гэхдээ чанартайг ч худалдан авахдаа нэг ч төгрөгийг нэг гэлтгүй хэмнэж чадвал “олны олон таван цэн” гэдэг шиг хэмнэлт бүрээс бид илүү олон оношлуур, эм тариаг худалдан авах боломж бүрдэж тэр хэрээр илүү олон хүнийг эмчилж, оношилж чадна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button