Нийгмийн
Тогтоол усны хийлдэг хөвөгчтэй хүүхдийг голын усанд урсаж байхад аварчээ

Туул голд бага насны хүүхэд тогтоол усанд ашигладаг хийлдэг тоглоомтой урсаж осолдох эрсдэлтэй урсаж явжээ. Энэ үеэр хөдөлгөөнт завьт эргүүлийн баг ажиллаж таарсан учир охиныг осолдохоос аварсан байна.
Тодруулбал, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн Аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч П.Энхзулаар ахлуулсан завьт эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай ажиллаж охиныг аюулгүй газарт гаргаж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.