СПОРТ

Олимпод эмэгтэй тамирчдын тоо анх удаа эрэгтэй тамирчдаас илүү гарлаа

“Токио 2020” олимпод Монголын 43 тамирчин өрсөлдөх эрхээ аваад буй. Тэгвэл түүхэндээ анх удаа эмэгтэй тамирчид багийн бүрэлдэхүүний дийлэнхийг бүрдүүлжээ. Тухайлбал, энэ олимпод 25 эмэгтэй, 18 эрэгтэй тамирчин улсаа төлөөлөн өрсөлдөхөөр болоод байна.

Эмэгтэй тамирчид Монголын багийн бараг 60 хувийг бүрдүүлсэн юм. Бүсгүйчүүд жин дарах болсон гол шалтгаан нь 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эрхээ авсан, чөлөөтийн охид бүх жинд өрсөлдөхөөр болсон, хүндийг өргөлт, буудлагад эмэгтэй тамирчид илүү эрх авсан зэрэг нь нөлөөлсөн байна. Түүхийн хуудас сөхвөл Бээжингийн олимпод хүйсийн харьцаа 50:50 буюу 14 эрэгтэй, 14 эмэгтэй тамирчин оролцож байв. Харин бусад олимпод ямагт эрчүүд давамгайлсаар ирсэн билээ. 1972, 1976 оны олимпод ердөө хоёрхон эмэгтэй тамирчин улсаа төлөөлөн оролцсон түүх ч бий. Ингээд зуны олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй тамирчдын хүйсийн харьцаа ямар байсныг сонирхуулъя.

ОЛИМП ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ

  • Токио-1964 17 4
  • Мехико-1968 14 4
  • Мюнхен-1972 37 2
  • Монреаль-1976 30 2
  • Москва-1980 39 4
  • Сөүл-1988 24 4
  • Барселона-1992 27 6
  • Атланта-1996 12 4
  • Сидней-2000 12 8
  • Афин-2004 13 7
  • Бээжин-2008 14 14
  • Лондон-2012 16 13
  • Рио-2016 26 17
  • Токио-2020 18 25
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x